Л.Оюун-Эрдэнэ: Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиад, зөвхөн гэр бүлийн хүрээнд аялаарай

2021-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар УОК-ын Шуурхай штабт ажиллажээ. Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан халдварын нөхцөл байдлын талаар болон халдварын эсрэг авч буй арга хэмжээг танилцуулсан юм. 

Харин ЭМЯ-ийн сайд С.Энхболд орон нутагт халдварын тархалт буурч байгаа талаар мэдээллээ. Тэрбээр "Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас одоохондоо ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Халдвар тархах нууц үеийн хугацаа бий. Тэгэхээр одоохондоо асуудал гараагүй байна. Орон нутгийн хүнд хүн болон өвчлөлийн тоо нийслэлтэй адилхан буурч байгаа" гэлээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотод халдварын тоо буурч, хөдөө орон нутагт ихсэх эрсдэл үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Тэрбээр "Иргэд маань дархлаагаа сайжруулахын тулд хөдөө орон нутаг явахыг зөвшөөрч байгаа. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиад, зөвхөн гэр бүлийн хүрээнд байгаарай. Голын эрэг дээр маскгүй олноороо бүү цуглаарай. Вакцины нөлөөгөөр хөл хорио тогтоогоогүй ч халдвар буурч байна. Хүн хоорондын зайгаа сайн бариарай. Хөдөө орон нутагт вакцинжуулалт харьцангуй хожуу эхэлсэн учраас хөдөө орон нутгийн иргэдэд халдвар тараахгүй байх асуудалд иргэнийхээ хувьд анхааралтай хандаарай. Мөн үер усны аюул их байгаа учраас бүгдээрээ болгоомжтой аялж зугаалаарай. Зарим орон нутагт очиж байгаа хүмүүсийн тоо их байна. Тиймээс аймгууд руу зорчихдоо аль болох хүмүүс бага явж байгаа аймгуудыг сонгож аялавал өөрийгөө болон өрөөлийг хамгаалах болно шүү" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 4 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

19 цаг 43 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин