Сэрэмжлүүлэг: Усанд амиа алдах тохиолдол нэмэгджээ

2021-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Баяр наадмын өдрүүдэд иргэд олноор цугларч, голын эрэг дагуу амрах, зугаалахдаа усанд осолдох, амиа алдах тохиолдол нэмэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Тухайлбал, энэ сарын 10-нд “Сэлэнгэ” мөрөнд хоёр иргэн осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ.

“Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 хүн зугаалж байснаас тус аймгийн харъяат 58 настай иргэн, эрэгтэй Д, 50 настай, эмэгтэй Н нар нь "Ниссан Экстрал" загварын суудлын автомашинтай явсан бөгөөд сураггүй болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид мөн өдрийн 17:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 17:40 цагт иргэн Д-ийн цогцсыг (осолдсон газраас хойд зүгт нэг км-т) “Сүмийн булан” гэдэг газраас олж, тус аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.

Иргэн Н-ийг тус сумын “Суварга-Уул” гэдэг газраас “Орхоны гүүр” гэдэг газар хүртэл 18 км-т завиар урсаж, голын эрэг дагуу зургаан км-т автомашинтай эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр дахин эхлүүлжээ.

Иймд усанд осолдож, амиа алдахаас сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

17 цаг 57 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

19 цаг 36 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

23 цаг 56 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин