Боловсролын салбар төсвийн цахим шилжилтээр нэг цэцэрлэг барих мөнгө хэмнэнэ

2021-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Боловсролын салбарын төсвийн цахим шилжилтийн нээлт боллоо. Төсвийн цахим шилжилт хийснээр жил бүр төсөвлөдөг 1.7 их наяд төгрөг болон 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт сурагчдын сурах орчин, сургалтын чанар, хүртээмжид шууд зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломж бүрдэж эхэлж байгаа аж.        

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор богино хугацааны дотор одоогийн жилд гарч байгаа зардлаас нэг тэрбум төгрөг хэмнэж байна. Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. Цахим төсөв нь боловсролын салбарт гарч буй том хэмнэлт гэж ойлгож болно. Бид эхний ээлжинд сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн хүрээнд төсвийн шинэчлэлийг хийнэ” гэдгийг онцоллоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын нийт 2581 байгууллагын 2440 буюу 94 хувийг орон нутгийн байгууллага эзэлдэг. Төсвийн төслийг боловсруулах явцад төсвийн шууд захирагч болон сум, дүүрэг, аймаг нийслэлийн төсөв санхүүгийн ажилтан, нягтлан бодогч нар хоёр сарын турш ажилладаг. Уг ажлыг хөнгөвчилж, цахим системд шилжүүлж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2400 гаруй байгууллагын 2022 оны төсвийн төслийг www.esis.edu.mn сайтаар дамжуулан хүлээн авч, хянаж нэгтгэхээр болж байна.

Цахим төсвийн төсөлд шилжсэнээр...

-Төсвийн төслийн санхүүжих дундаж хүүхдийн тоог албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн боловсруулна

- Улсын хэмжээнд 2400 гаруй ажилтны томилолтын зардал болох 171 сая төгрөг, 125 мянган хуудас цаас болон хэвлэх хорны зардал хэмнэгдэнэ

-Нэг хүний 3-15 хоногийн ажлыг хөнгөвчилнө

-Багш, ажилтны дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэн төсвийг төлөвлөнө

-Төсвийн төслийн саналыг боловсруулах, нэгтгэл алдаагүй, нэг стандарттай болно

-Төсвийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг цахим системээр дамжуулан тооцож, бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан ил тод мэдээлнэ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

3 цаг 35 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

3 цаг 35 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

3 цаг 35 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

3 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

17 цаг 52 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

17 цаг 57 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

17 цаг 59 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

18 цаг 4 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

20 цаг 39 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин