Хямдхан олон хувцсаа чанартай цөөнөөр солиорой

2021-06-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТӨГС

 

Та яг одоо хувцасны шүүгээгээ нээж хараад шударгаар хэлнэ үү. Энэ хувцаснуудыг бүгдийг нь өмсдөг үү. Огт өмсөлгүй жилээс илүү хугацаанд шүүгээнд тань мөнхөрсөн хэдэн хувцас байна вэ. “Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Zero Waste” буланд байгаль орчинд асар ихээр хаягдал болон гарч байгаа илүүдэл хувцасны  талаарх сэдвийг хөндлөө. Дэлхий даяар жилд 92 орчим сая тонн хувцасны материалын хаягдал гардаг бол 2030 онд 134 сая болж өсөх төлөвтэй байгааг Манчестрийн их сургуулийн судалгааны багийнхан тооцоолжээ.

Нэг хүн жилд дунджаар 37кг хувцас хаяж байна гэсэн үг.

Даавуу, хувцасны хаягдал байгаль орчинд халгаатай асуудал болж байгаагийн гол шалтгаан нь өнөөдрийн загварын ертөнцийн чиг хандлага нь богино настай хувцас үйлдвэрлэх чиглэлд илүү хөгжиж байна. Хямд үнэтэй хараа булаасан гялгар хувцаснуудын зах зээл хүрээлэн буй орчны доройтолд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг экспертүүд онцолж байна. Хувцас загварын салбар нь хүлэмжийн хийн ялгарлын 10 хувийг дангаараа гаргаж байгаа бөгөөд даавуу үйлдвэрлэл жил бүр агаар мандалд 1.2 тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулдаг гэсэн тооцоо байдаг. Бидний өмсдөг хувцсыг үйлдвэрлэхэд асар их хэмжээний ус шаардагддаг бөгөөд загварын салбар дэлхийн бохир усны 20 хувийг дангаараа ялгаруулж байна.

 Бид урьд өмнө хэзээ ч байгаагүй их хувцас худалдаж авдаг болсон. Дундаж хэрэглэгч 15 жилийн өмнөхөөс 60 хувиар илүү хувцас худалдаж авч байна. Жишээлбэл, Их Британид минут тутамд хоёр тонн гаруй хувцас худалдаж авдаг нь Европын бусад орноос илүү байдаг аж.

Дэлхийн хэмжээнд жил бүр ойролцоогоор 56 сая тонн хувцас худалдаж авдаг бөгөөд 2030 он гэхэд 93 сая тонн, 2050 он гэхэд 160 сая тонн болж өсөх төлөвтэй байна. /Эх сурвалж: BBC/

Хэрэглээ нь ийнхүү тасралтгүй өсөн нэмэгдсээр байхад хувцас хийхэд ашиглаж байгаа материалын ердөө 12 хувь нь дахин боловсруулагддаг аж. Асуудлын гол нь бидний хувцас нарийн ширхэгтэй утас, бэхэлгээ, байгалийн утас, мандлаар хийсэн утас, хуванцар, металлын асуудалтай хольцтой байдаг. 100 хувь даавуун гэж тодотгодог хувцас хүртэл шошго, оёдлын утас гэх мэт бусад олон бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг байна. Жишээ нь жинсэн өмд л гэхэд эластантай хольсон хөвөн утас болон бусад товч, полиэстр материалтай оёдлын утас гэх мэт бүрэлдэхүүн хэсгүүдээр хийж, олон төрлийн будаг ашиглан буддаг. Тиймээс хувцасны эд ангиудыг ялган салгаж ангилж хаяхад маш их цаг хугацаа хөдөлмөр шаарддаг. Даавууных нь утсыг салган авч дахин ашиглая гэвч эхлээд түрхсэн будгийг нь арилгах хэрэгтэй. Одоогийн байдлаар ихэнх нэхмэл эдлэлүүд нь газрын тосны дериватив болох нийлэг будаг ашиглан өнгөт будгаар хийгдсэн бөгөөд нарийн төвөгтэй процессоор хээ угалзладаг. Эдгээр процесст хөвөн, нейлон, ноосны хувьд 100С хүртэл температур шаардагдах боловч полиэстр болон бусад синтетик утаснуудад илүү өндөр температур шаардагдана. Дээрээс нь уг процесст өндөр даралт, удаан хугацааны боловсруулалт, хүрээлэн буй орчинд их хэмжээгээр хортой хүчил, шүлт зэрэг нэмэлт химийн бодис ашиглах шаардлагатай болдог гээд асуудал их. Тиймээс дахин боловсруулахаар төлөвлөсөн хувцаснуудын маш цөөхөн нь шинэ хувцас болдог аж.

Хувцасны төрөл бүрийн материалыг хэрхэн дахин ашиглах талаар эрдэмтэд олон оронд судалгаа шинжилгээ хийсээр байгаа ч хурдтай өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг гүйцэж түрүүлэх нь холын мөрөөдөл болсоор байгааг хүлээн зөвшөөрч байна.

Орчин үеийн хувцас дунджаар 2-10 жил,  дотуур хувцас, подволк нь ердөө 1-2 жил костюм, хүрэм  гэх мэт нь ойролцоогоор 4-6 жил ашиглагддаг.

Тиймээс худалдан авагчид илүү хэрэглээгээ бууруулж, загварын хойноос хэт хөөцөлдөхгүй байж, үйлдвэрлэгч компаниуд байгаль орчинд ээлтэй бодлого баримтлахыг уриалсаар байна. “Адидас” далайн хуванцраар бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургагч багш нарыг авч байгаа бол Zara 2025 он гэхэд бүх хувцсаа дахин боловсруулах боломжтой материалаар хийнэ гэж амлаад байна.

Харин бид юу хийж чадах вэ. Бид хурдаа багахан хасч, хэрэгцээгээ бодитоор үнэлж сурвал маш том хувь нэмэр болно.

 

ТАНЫ ШҮҮГЭЭНД БАЙХ ЁСТОЙ 15 ХУВЦАС

 

Минимал хэв маягийг шүтэгч орчин үеийнхэн дараах 15  хувцсыг шүүгээнд байхад тохиромжтой гэж үздэг байна. Жилийн дөрвөн улиралтай бидний хувьд санаа аваад цэгцлээд үзээрэй.

1. Урт ханцуйтай цамц. 3-4 ээлж.

2. Нэхмэл зузаан цамц, малгайтай зузаан цамц

3. 2-3 энгийн даашинз.

4. Оффис хувцас нэг ширхэг.

5. Хоёр хос дасгалын хувцас

6. Сайн чанарын нэг пүүз

7. Сайн чанарын нэг өсгийт /эрчүүдэд ботинк/

8. Нэг хөнгөн гутал /шаахай/

9. 3-4 ороолт.

10. 2-3 хөхний даруулга.

11. Нэг халат.

12. Нэг унтлагын хувцас

13. Нэг усны хувцас

14. 2-3 жинсэн өмд

15. 4-5 пудволк

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.11 Баасан № 117 (6594)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 27 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 27 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 27 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 27 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 27 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 27 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 27 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 27 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 27 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 27 мин