Ч.ЗОТОЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 21.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 52.01 хувьд хүрснээр хүчин төгөлдөр болж, 22.05 цагаас СЕХ хэсгийн хороодоос ирүүлсэн дүнг танилцуулж эхэллээ. Урьдчилсан дүнгээр /22.00 цагийн байдлаар/ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 735.249, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 63.500, Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 227.725 санал авчээ. Ийнхүү МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхийн ялалт байгууллаа. Мөн ингэснээр МАН дараалсан гурван сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Сонгуулийн дүнтэй холбогдуулан улс төрийн намууд хэвлэлийн хурал хийнэ гэсэн мэдээлэл байсан ч АН маргааш албан ёсны дүн гарсаны дараа хийхээр хойшлуулав. МАН шуурхай хурал зарлаад байна.
Эх сурвалж: www.polit.mn