А.Бүрэнбаатар: Нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэх гурван хувилбар яригдсан

2021-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах тухай асуудлаар МҮОНРТ-ээс мэдээлэл хийлээ.   Тус телевизийн захирал А.Бүрэнбаатар “МҮОНРТ үндсэн чиг үүргийнхээ дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг шууд дамжуулсаар ирсэн. Бид энэ удаагийн мэтгэлцээнийг шууд дамжуулах бэлтгэл хангаад байсан. Мэтгэлцээн явуулах тайзны тухайд гурван нэр дэвшигчийг илэрхийлэх өнгөнөөс татгалзаж дундын өнгийг сонгож, МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар болон mnbworld сувгаар англи орчуулгатайгаар шууд дамжуулаар бэлтгээд байсан юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, Монгол Улсын гадаад бодлого, Шүүх засаглал болон хүний эрх, Монголын эдийн засаг, нийгмийн асуудал гэдэг сэдвийн хүрээнд мэтгэлцээнийг явуулахаар төлөвлөөд байв.

Мөн мэтгэлцээнийг өнөөдрийн 17:30 цагт эхлүүлж, өмнөтгөл нь 20 минутын хугацаатай байхаар, 17:50-19:50 буюу хоёр цагийн хугацаанд мэтгэлцүүлэхээр бэлтгэл хангаж байлаа. “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй нам, эвслүүд мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар удаа дараа санал солилцсон. “Зөв ХҮН электорат” эвслийн зүгээс нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэм сайтар сахиулж студид авчирч, мэтгэлцээнд оролцуулах санал гаргасан. Мөн нөгөө хоёр нэр дэвшигчийг эмнэлэгт аваачин, мэтгэлцээн явуулж болох уу гэдэг гарц гаргалгааг бид хайсан. Эсвэл явуулын станц аваачин Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс, нөгөө хоёрыг нь студид авчран мэтгэлцүүлэх гурван хувилбар яригдсан. Ингээд Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү мэтгэлцээнийг тус эмнэлгээс шууд дамжуулах боломж байгаа эсэхээр албан бичиг явуулсан. Гэтэл тус эмнэлгээс КОВИД 19-ийн үед улаан бүс рүү гадны хүн нэвтрүүлэх боломжгүй, халдвартай иргэнийг гаргахгүй гэдэг хариу ирсэн. Ингээд шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

1 цаг 36 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

1 цаг 49 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

3 цаг 16 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

4 цаг 13 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

4 цаг 48 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

8 цаг 51 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

8 цаг 51 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

8 цаг 51 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

8 цаг 51 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

8 цаг 51 мин