Ч.Машаа: Худалдааны салбарын дижитал шилжилт эдийн засгийн үргүй зардлыг танана

2021-06-07
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.ТАМИР

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ дугаартаа худалдааны салбарын борлуулалт, захиалга, түгээлтийг ухаалаг систем рүү шилжүүлсэн Odo.Order-ийн үүсгэн байгуулагч Ч.Машааг урилаа.

 

ЦАХИМ ХОЛБООСГҮЙГЭЭР БИЗНЕС ИЛҮҮ ХӨГЖИХ, БҮТЭЭМЖ ГАРГАХ БОЛОМЖГҮЙ

Монголд бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахад үнэтэй байдаг. Шалтгаан нь тэр бүтээгдэхүүнд орох өртөг өндөр байдаг. Ямар ч сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гар дээр шууд очдоггүй. Нэн ялангуяа өргөн хэрэглээний барааны хувьд түгээгч, борлуулагчаар дамжиж байж хэрэглэгчдэд ойр дэлгүүр, мухлагууд руу түгээгддэг

 

Тэгэхээр хэн сайн бараатай, түүнийгээ хэр олон дэлгүүрт нийлүүлж байна, уг нийлүүлэлтийг хийж байгаа хэчнээн борлуулагчтай, бараа түгээлт хийх хэдэн машинтай вэ гэдгээс танай борлуулалтын хэмжээ хамаарна. Нэг борлуулагч өдөрт дунджаар 25 борлуулалтын цэгт хүрч захиалга авч байгаа нь бүтээмж талаасаа гамшиг гэлтэй.

Улаанбаатар хотод байгаа 6000 гаруй цэгээр долоо хоногт нэг удаа орж захиалга авдаг байхын тулд 100 гаруй борлуулагч хэрэгтэй болох нь. Ямар ч компани ийм олон хүн ажиллуулах боломжгүй бөгөөд том компаниуд үндсэндээ нийт борлуулалтын цэгийн 30 хувь, жижиг компаниуд 70-90 хувийг хаяж байна. Тэгэхээр үйлдвэрийн хүчин чадлаас бус борлуулагчдын тоо, бүтээмж, түгээлтийн машины тооноос болж борлуулалт хязгаарлагдаж байна гэсэн үг. Борлуулалт нэмэхийг хүсвэл борлуулагчаа, түгээлтийн машинаа нэмэхээс өөр аргагүй. Гэвч дагаад зардал өснө.

Өнөөгийн дэлхийд цахим холбоосгүйгээр бизнес илүү хөгжих, илүү өрсөлдөх, илүү бүтээмж гаргах ямар ч боломжгүй. Зардал хэмнэх, бүтээмж нэмэгдүүлэх, цаг хугацааг товчлох зэрэг нь зөвхөн цахим холбоос үүсгэсний үр дүнд л үүсдэг үзэгдэл болоод байна.

Энэ бол уламжлалт бизнес моделийн хамгийн сул тал. Энэ моделийг шугам хоолой загварын модель гэдэг. Манай бүх компани энэ загвараар ажилладаг. Урсгал нэмэхийг хүссэн ч тэрхүү хоолойн хэмжээнд л захирагдаж урсана. Харин дижитал шилжилтийн ачаар өнөөдрөөс аль компани хэдэн борлуулагчтай, хэчнээн харилцагчтай, хэдэн түгээлтийн машинтай вэ гэдэг нь огт асуудал биш болно. Ганцхан татсан шугам хоолойгоор биш зүг бүрд хаа сайгүй хил хязгааргүй тэлэх чөлөөт урсгалын загвар буюу хэн хэдэн харилцагчтайгаа цахимаар холбогдсон, тэрхүү цахим холбоосоо хэр өгөөжтэй ашиглаж байгаагаар нь компаниудын өрсөлдөх чадвар, борлуулагчийн бүтээмж хэмжигддэг болж байна. Цахим холбоосыг зөв ашиглаж чадсан компани нь цар хүрээгээ улам тэлж, борлуулалтаа нэмэгдүүлж, бүтээмжээ нэмж, зардлаа бууруулж улам хүчирхэгжих болж огт ашиглаж чадаагүй нь хөгжлийн тойргийн гадна үлдэнэ.

Өнөөгийн дэлхийд цахим холбоосгүйгээр бизнес илүү хөгжих, илүү өрсөлдөх, илүү бүтээмж гаргах ямар ч боломжгүй. Зардал хэмнэх, бүтээмж нэмэгдүүлэх, цаг хугацааг товчлох зэрэг нь зөвхөн цахим холбоос үүсгэсний үр дүнд л үүсдэг үзэгдэл болоод байна. Иймээс худалдааны салбарынхан хөгжлийн, ашгийн, дэвшлийн амин зүрх болсон дижитал холбоосд анхаарал хандуулах цаг болжээ. Харин компани бүр өөр өөрийн цахим холбоосыг буюу нэг нэг аппликэйшн, вэб өндөр зардлаар дангаар хийх бус бүх талуудад харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ загвар бүхий нэгдмэл нэг цахим холбоос өнөөдөр жинхэнэ холбоосын гайхамшгийг харуулж хөгжлийн шинэ загвар болно.

Жишээ нь, AirBnB дэлхийн хамгийн өргөн уудам уялдаа холбоо бүхий нэгдмэл цахим холбоосыг үүсгэж, үүгээрээ зочид буудал, аялал жуулчлалын салбарын хөгжлийн татах хүч болоод удаж байна. 2019 оны байдлаар зах зээлийн үнэлгээ нь 35 тэрбум ам.долларт хүрсэн нь ердөө л цахим нэгдмэл холбоос түүний үр шим, бүтээмжийн гайхамшиг юм. Холбоосд нэгдсэн бизнес болгон, түүнийг хэрэглэсэн хэрэглэгч болгон үр ашигтай, зардал багатай, өндөр бүтээмжтэй байгаа болохоор энэ “холбоосыг байгуулсан компани өндөр үнэлэгдэж, салбарын бүх тоглогчдыг хуйлруулж байгаа хэрэг. Ийм олон жишээг бид мэддэг болсон. Алибаба, Amazon, UBER гэх мэт.

 

НЭГДСЭН СИСТЕМ БОРЛУУЛАГЧИЙН БҮТЭЭМЖИЙГ 10 ДАХИН НЭМЭХ, БОРЛУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ 10 ДАХИН БУУРУУЛНА

Яагаад заавал нэгдсэн цахим холбоос вэ гэхээр түүний чадамж нь ашиглаж байгаа талуудын том жижгээс бус тооноос хамаарч өсдөг. Нэг компани ашиглавал бүтээмжээ нэг дахин өсгөнө, хоёр компани хамт ашиглаж эхэлбэл аль аль нь бүтээмжээ гурав дахин өсгөнө. Холбоос ашиглагч талууд ихсэх тусам өгөөж, бүтээмж нь геометр прогрессоор өсч байдаг зүй тогтолтой. Арван жижиг компани нэг холбоосд нэгдэж ажиллахад бүтээмжийн өсөлт нь 100 дахин том компанийн бүтээмжийг давдаг номтой. Бүтээмж илүү бол түрүүлэхийн эхлэл. Уг холбоосд нэгдсэн компаниудын тоогоор бүтээмж улам нэмэгдэж бусдаасаа хол түрүүлнэ.

Өнөөдрийг хүртэл зөвхөн том компаниуд л орон даяар түгсэн борлуулалт, түгээлтийн сүлжээг олон жилийн турш өндөр зардалтайгаар бий болгож, асар өндөр өртөг зарцуулах замаар холбоосоо хадгалж, түүгээрээ зах зээлээ хамгаалж байсан бол төдий хэмжээний цар хүрээтэй, өрсөлдөх чадвартай, хүчирхэг холбоосыг цөөн хэдэн жижиг борлуулалтын компанийг нэгтгэсэн технологийн тусламжтайгаар маш богино хугацаанд, маш бага зардлаар, үндсэндээ зардалгүй шахам бий болгож өрсөлдөх боломжтой цаг үе ирээд байна.

Нэгдсэн систем нь том жижиг бүх компанийн асуудлыг шийдэж, бүх талд ашиг, өндөр бүтээмж авчирна. Хотын захын хэрчсэн гурилын жижиг цех ч бай, аймаг суманд байдаг талх нарийн боовны үйлдвэр ч бай, Монголын тэргүүлэх борлуулалт түгээлтийн компанитай холбоосын хувьд нэг ижил чадамжтай болно.

Ганцхан өөрсдийн хүчээр тэлдэг байсан бол одоо бүгд нийлж хэзээ ч байгаагүй хүчээр, хурдаар бүтээмжээ нэмж, зардлаа бууруулна, үр ашигтай ажиллана. Гадна үлдсэн компани ганц нэгтэй нь биш нийлсэн нэг том холбоостой уралдана гэсэн үг.

Өдөр ирэх тусам эрч нь нэмэгдэж, хүрээ нь тэлнэ. Холбоосд нэгдэж үр ашгийг нь хүртэх боломж хэн бүхэнд, компани болгонд нээлттэй. Борлуулагчийн бүтээмжийг 10 дахин нэмэх, борлуулалтын зардлыг 10 дахин бууруулах, захиалга авах цаг хугацааг 10 дахин хэмнэх нэгдсэн цахим холбоос "odo" юм.

 

МОНГОЛ УЛСАД ТҮГЭЭЛТИЙН ЗАРДАЛ 18-25 ХУВЬ БАЙДАГ

Олон улсад түгээлтийн зардал 4-8 хувь байдаг. Харин Монголд энэ зардал 18-25 хувь байдаг. Тэгэхээр тэр бүтээгдэхүүний өртөг өндөр болоод, тэр өртгийг нь эцсийн хэрэглэгч төлж байдаг. Өмнө захиалга, түгээлт, дэлгүүрийн кассын програмууд бүгд хаалттай буюу зөвхөн компани дотроо л ашигладаг, харилцагчидтайгаа холбогддоггүй бүтээмж муутай шийдэл байлаа.

Худалдааны салбар дижитал хэлбэрт бүрэн шилжсэнээр худалдагч аль бараа дуусч байгааг аль бараа хурдан эргэлттэй байгааг түрүүлж мэдэх боломжтой болсон гэсэн үг. Тэгэхээр бараа нийлүүлдэг компани дэлгүүр рүү ажилтан явуулж ямар бараа аль дэлгүүрт дууссаныг мэдэх шаардлагагүй болсон гэсэн үг. Цаг зав, боловсон хүчин хэмнэхээс гадна тухайн бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид очих өртөг багасна гэсэн үг. Бүхэл зургаар нь харвал Монголын эдийн засагт бүтээмжгүй зарцуулж байсан үйлдэл, сул мөнгө нь хэмнэгдэж байгаа гэсэн үг.

Монголд ЖДҮ хөгжихгүй байна гээд байдаг. Шалтгаан нь ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдээ очиход борлуулалтын менежер заавал ажиллуулах шаардлагатай. Компани болгон олон борлуулалтын менежертэй байх ёстой болчихоод байгаа юм. Тэгэхээр ЖДҮ эрхлэгчдэд борлуулалтын менежер олддоггүй. ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлээд, өөрөө борлуулаад явдаг.     1-2 хүнтэй гэр бүлийн хүмүүс Улаанбаатар хотын 4000 дэлгүүрт бараагаа түгээж чадахгүй. Тэгэхээр маш олон хүн ажилд авах хэрэгтэй. ЖДҮ хөгжихгүй байгаа үндсэн шалтгааны нэг нь энэ юм. Энэ нь хүний оролцоогүй, эцсийн хэрэглэгчдээ очих боломжийг бид нээсэн юм. Нийслэл болон хөдөө орон нутагт маш олон ЖДҮ эрхлэгчид байгаа. Эдгээр ЖДҮ эрхлэгчид борлуулалтын менежергүйгээр 21 аймаг болон хөдөө орон нутгийн дэлгүүрүүдтэй харилцах боломжтой болж байгаа юм. Компьютер хүний хэрэглээг хялбарчилж, одоогийн төвшинд хүрэхэд 40 жил шаардагдаж байсан бол худалдааны салбарын дижитал шилжилт таван жилийн дараа гэхэд эдийн засгийн бүтээмжгүй, үргүй зардлыг танана. 

Улс орон даяар худалдааны цахим шилжилтэд шилжихээс өөр аргагүй.  Тэгж байж үйлдвэрүүд өндөр бүтээмжтэй ажиллана гэсэн үг. Хүний ажлын бүтээмжийн чадамжаар хязгаарлагдаж байвал энэ цахим шилжилт биш болчхоод байгаа. Цахим шилжилт хийж байгаа, манлайлж байгаа старт апууд  цаг үеэсээ багадаа 10 жилийн өмнө түрүүлж сэтгэж байж амжилтад хүрнэ. Өнөөдөрт зориулж бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийвэл амжилтад хүрэхгүй. Багадаа 10 жилийн өмнө түрүүлж сэтгэж байж хүний амьдралын life style-ийг өөрчилнө, худалдааны  арга замыг өөрчилдөг.

Ойрын хугацаандаа системээрээ дамжуулан нийлүүлэгчийг дан ганц дэлгүүрүүдтэй бус бүр эцсийн хэрэглэгчтэй холбохоор бэлтгэж байна. Жишээ нь, би хөдөө, сумын төвд амьдардаг байлаа гэж бодъё. Тэгвэл манай сумын дэлгүүрт өргөн хэрэглээний л бараа байхаас зарим нэр төрлийн нарийн нандин бүтээгдэхүүн байхгүй байж болно. Энэ үед хэрэглэгч манай апп-ийг ашиглаад нийлүүлэгчээс шууд захиалга хийж болох ба захиалсан бүтээгдэхүүн нь хэрэглэгчтэй хамгийн ойр байрших дэлгүүрт хүргэгдэх юм. Ингэснээр дэлгүүрүүд ч зорилтот зах зээл буюу ойр орчмын худалдан авагчдынхаа эрэлт, хэрэгцээг давхар мэдэж, захиалгаа цаашдаа илүү үр дүнтэй хийх боломжтой болно. Нийлүүлэгч ч үнэндээ хаана, ямар бүтээгдэхүүн илүү хэрэгцээтэй байдгийг мэдэж болох юм. Захиалгын систем маань цаашдаа хэрэглэгчдийн судалгааны эх бааз болох бүрэн боломжтой.

ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин  2021.6.7 ДАВАА № 113, 114 (6590, 6591)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин