МОНГОЛД СОНГОДОГ ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ

2021-06-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Монгол Улс 1911 оны Богдын Засгийн газрын үеэс Дээд ба Доод танхим бүхий зөвшилцлийн засаглалыг сонирхож хэрэгжүүлж ирсэн байдаг. Ерээд онд Монгол Улсын 330 сум, нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдээс сонгогдсон 400 гаруй депутат бүхий Ардын Их Хурал, шилжилтийн үеийн Монгол Улсын хууль тогтоомж, 1992 оны шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үндсэн үүрэгтэй Улсын Бага Хуралтай байсан нь саяхны жишээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс сонгодог парламентын засаглалтай байсан үе бий.

Харамсалтай нь 1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улс 76 гишүүнтэй нэг танхимтай парламентын засаглалд шилжээд гучаад жилийг өнгөрөөв. Энэ хооронд УИХ-ын 76 гишүүдээс нэр бүхий 40 гаруй гишүүн нь эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 3 хувийн хүүтэй зээл авч иргэдийн боломжийг хулгайлах, концессийн гэрээгээр өөрсддөө ашигтай гэрээ хэлцэл байгуулах, гадна дотнын пүүс, компаниудын лоббид автагдаж захиалгат хууль тогтоомж үйлдвэрлэх, хүчин, хүн амины  хэрэгт холбогдох,  төрийн эрхийг  хууль бусаар авахыг санаархан оролдох, олигархиуд болоод оффшорчдын нөлөөнд орж тэдэнд үйлчлэх зэрэг хүний санаанд оромгүй зүсэн зүйлийн хэрэг үйлдэж Монгол төрийн нэр хүндийг шалан дээр унагаж шалбаагтай хутгав.

Энэ нь дээрээ удирдлагагүй, дэргэдээ хэлж зөвлөх мэргэд үгүй дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж ирсний хар гай юм. Үр дүнд нь Монгол Улс эдийн засгийн хувьд нэг гүрний хараат болж хувиран, улс төрийн тусгаар тогтнол нь урьд хожид хэзээ ч байгаагүйгээр хэврэгшин ядмагшив. Шударга ёс алдагдаж, хээл хахуул цэцэглэн дэлгэрэв. Ажилгүйдэл, ядуурал хүрээгээ улам тэлж, баян хоосны ялгаа тэнгэр газар шиг зааглагдав.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлс үрэгдэж, дүр эсгэсэн ардчиллаар солигдов. Энэ хэвээр цаашид удаан үргэлжилбэл эрх, эрх чөлөө хумигдаж, ардчилал нэртэй дарангуйлал тогтдогийг сүүлчийн хэдэн жилийн үйл явдал сүрхий тодоор харууллаа.  Ардчилсан Ерөнхийлөгчтэй “ардчилсан дарангуйлал” Монголд тогтож, хууль хяналт, шүүх засаглалын хараат бус байдал алдагдаж “шударга бусын хонгил” ажиллаж эхэлснийг Монгол Улсын 27 дахь Ерөнхийлөгч Норовын Алтанхуяг илчлэн мэдээлж байв.

Ийм завхарлыг  газар авахуулалгүй засч залруулах үндсэн арга зам бол хэмжээлшгүй эрхтэй нэг танхим бүхий өнөөгийн парламентыг өөрчлөн хоёр танхимтай сонгодог парламентын засаглалд шилжүүлэх явдал юм. Аман дээрээ шударга нийгэм байгуулья гэж чанга дуугаар ярьдаг хэрнээ ачир дээрээ адил тэгш эрх зүйн орчныг бүрдүүлэх гэхээр арагшаа цахдан гэдрэг суудгийн үлгэр жишээг 2019 оны Үндсэн хуулийн хагас дутуу өөрчлөлт харуулсан билээ. Ингэж болохгүй. Өөрчлөлт шинэчлэлтийг дутуу биш гүйцэд, хийвэл хийсэн шиг хийх ёстой. Эс тэгвэл нийгмийн гажуудал улам лавширч, засаглалын тогтолцооны хямрал ужигран гүнзгийрнэ.

Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр Монголд хоёр танхим бүхий парламентын сонгодог засаглалыг зайлшгүй тогтоох учиртай. Ингэхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүйг өнгөрсөн гучин жилийн гашуун сургамж ахин дахин сануулж байна.

Монголд хоёр танхимтай сонгодог парламентын тогтолцоо  ус, агаар адил хэрэгтэй байна.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

3 цаг 27 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

3 цаг 40 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

5 цаг 7 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

6 цаг 4 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

6 цаг 39 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

10 цаг 42 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

10 цаг 42 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

10 цаг 42 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

10 цаг 42 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

10 цаг 42 мин