Хотын хөгжлийг тодорхойлох түр хороо байгуулна

2021-05-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болов.  Хуралдааны эхэнд  Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Цар тахал дэгдсэнтэй холбогдуулан 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн үйлчлэлийн хугацааг зохицуулж буй Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэж хууль санаачлагчид үзсэн билээ.

Үргэлжлүүлэн чуулганаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцсэн юм.

 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

-Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлох, эрүүл аюулгүй амьдралын таатай орчин бүрдүүлэх, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх асуудлыг УИХ-ын байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагатай байна. Хуульд Түр хороо байгуулж болно гэж заасныг үндэслэн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хот өөрөө бие даан шийдвэрлэх эдийн засгийн чадвартай, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх чиглэлд түлхүү ажиллах болно.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

- Аз жаргалтай Улаанбаатар байгуулна гэсэн хаана байна вэ.  Би нэг хоёр жилийн дараа байдал өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэж байна. Та нар ээлжит хууралтаа л хийж байна. Гэр хороолол ямар байна вэ? Камер тавихаа мэдэхээс биш гэрэлтүүлэг тавихгүй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-АН-ын, МАН-ын Улаанбаатар гэж байхгүй. Өөдтэй өнгөтэй болгохын тулд хамтарч ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ яаралтай хэлэлцэж батлах ёстой гэж бодож байна. 2016 оны намар хуулийн төслийг өргөн барьсан, одоо яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Улаанбаатар хотыг удирдах хугацаандаа МАН алдаа, оноотой шийдвэрүүд гаргаж ирсэн. Тогтоолын төслийг хэлэлцээд өгөөрэй гэж хүсэх байна.

Гишүүд асуулт асууж, үг, санал хэлж дууслаа. Тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд 53 гишүүн оролцож, 38 нь дэмжсэнээр 71.7 хувийн саналаар дэмжигдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.28 БААСАН № 108 (6585)

 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

3 цаг 28 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

3 цаг 41 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

5 цаг 8 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

6 цаг 5 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

6 цаг 40 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

10 цаг 43 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

10 цаг 43 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

10 цаг 43 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

10 цаг 43 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

10 цаг 43 мин