С.САРУУЛ
Татварын удирдлагын нэгдсэн системийн програмчлалаар 2020 оны татварын тайлангаар үйл ажиллагаа нь хэвийн буюу цар тахлын хүндрэл үүсээгүй салбарын тодорхой тооны татвар төлөгчдийн татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжлэх мэдэгдэл хүргүүлсэн.
Цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс татвар төлөгчдийн арилжааны банкны харилцах дансны битүүмжлэлийг цуцалж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангажээ.
Эх сурвалж: www.polit.mn