Тусгаар тогтнолыг мөрөөдсөөр. Шотландын сонгуулийн үр дүнд юу заналхийлж байна вэ?

2021-05-15
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

ПОЛИТ-ТОЙМ:

 

З.БАТЦЭЦЭГ

Илья Дмитрячев /Их Британи дахь ТАСС-ын төлөөлөгчийн газрын дарга/- Их Британаас салах тухай бүх нийтийн санал асуулга явуулах боломж, түүний үр дагаврын талаар ингэж бичсэн байна.

Британаас салж тусгаар тогтнохыг дэмждэг Шотландын үндэсний нам /ШҮН/ нь орон нутгийн парламентад шийдвэрлэх олонхи болж чадсангүй. Гэвч тэр Английн хойд хэсгийн хамгийн хүчтэй нам хэвээр байна. Сонгуулийн эцсийн дүнгээр 129 суудалтай парламентад 64 суудал авчээ. Энэ нь олонхи болоход нэг суудал дутуу, гэхдээ 5 жилийн өмнөхтэй харьцуулбал нэг суудлаар илүү байгаа юм.

Гэхдээ энэ нь Шотландын үндсэрхэг үзэлтнүүдийн гол зорилго болох тусгаар тогтнолын хоёр дахь санал асуулга явуулах талаар мартана гэсэн үг биш юм. Бүсийн тусгаар тогтнолыг дэмждэг “ногооныхон” мөн найман суудал авчээ. Ийнхүү Шотландын тусгаар тогтнолыг дэмжигчид дийлэнх болж чаджээ.

Одоо миний бодлоор үндсэрхэг үзэлтнүүд Лондонд үзүүлэх шахалтаа нэмнэ гэж бодож байна.

Бүх нийтийн санал асуулга 2023 он хүртэл болох уу?

Гэсэн хэдий ч энэ нь тусгаар тогтнолын шинэ санал асуулга болох эсэх, мөн тус хаант улсын эхлэлийг тавьсан 1707 оны Холбооны тухай хуулийг цуцлахад тухайн бүс нутгийн оршин суугчид ямар өндөр үнэ төлөх ёстой талаар хэлэхэд хэцүү юм.

ШҮН намын дарга, бүс нутгийн Засгийн газрын тэргүүн Никола Стержен нь дахин санал асуулга явуулах талаар Лондонгоос шаардах болно гэдгээ мэдэгдэв. “Шотландын ард түмэн тусгаар тогтнолыг дэмждэг намуудыг олонх болгож саналаа өгсөн. ШҮН, “ногоонууд” парламентад сонгогдсон хугацаандаа дахин санал асуулга явуулахыг дэмжинэ. Цар тахал дуусмагц Шотландын ард иргэд өөрсдийн ирээдүйгээ тодорхойлох эрхтэй” гэж улстөрч хэллээ.

Намын сонгуулийн хөтөлбөрт 2023 он дуусахаас өмнө санал асуулга явуулна гэж тусгажээ. Тодорхой хугацааг “ардчилсан замаар сонгогдсон парламент” тогтооно гэжээ. Энэ нь мэдээж Шотландын хууль тогтоох байгууллага юм.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ нь “Өнөөгийн нөхцөлд хариуцлаггүй, бодлоггүй үйлдэл” гэж нэрлэснийг бямба гарагт The Daily Telegraph дамжуулжээ. 2014 онд болсон сонгуулиар эв нэгдлийг дэмжигчид 55%-иас 45% авсаныг “Нэг үеийн амьдралын цорын ганц боломж” байсан, энэ сэдвээр 2050 он хүртэл дахиж ярихгүй гэж өмнө нь Жонсон нэг бус удаа хэлж байсан.

Лондонд зориулсан таавар

Албан ёсоор Лондонгоос зөвшөөрөл авахгүйгээр ийм санал асуулга явуулах боломжгүй. Гэвч өөрсдийгөө илэрхийлэх боломжийг нь хаавал Шотландын үндсэрхэг үзэлтнүүдэд байдал ашигтайгаар эргэнэ гэдгийг Британийн Үасгийн газар ойлгож байгаа. Ингэснээр салан тусгаарлахыг дэмжигчдийн байр суурь бэхжиж, Лондонгийн эсрэг үзэл бодлууд хөгжих болно. Яг үндсэрхэг үзэлтнүүдийн хүсэл биеллээ оллоо гэсэн үг.

Сүүлийн санал асуулгаар харахад Шотландын нийгэм энэ сэдвээр яг хоёр хуваагдаад байгаа юм. Түрүү жил тусгаар тогтнолоо олох хүсэл давамгай байсан. Энэ нь цар тахал, Лондонгийн авч буй арга хэмжээнд дургүй байгаагаас болсон байж магадгүй юм. Гэвч сүүлийн саруудад идэвхтэй дархлаажуулалт хийгдсэнээр салан тусгаарлахыг хүсэгчдийн тоо буурч, 50% хүрэхгүй болжээ.

“Никола Стержен шинэ санал асуулга явуулахыг 24 цаг, 7 өдөр, өдөр, шөнөгүй шаардаж болно. Гэхдээ Вестминстерийн зөвшөөрөлгүйгээр санал асуулга болохгүй. Лондон үүний эсрэг хэлэх хүчтэй баримт бий. Ердөө долоон жилийн өмнө хүмүүс салан тусгаарлахын эсрэг байна гэж саналаа өгсөн. Тэр үед ШҮН хэрэгтэй үр дүндээ хүрч чадаагүй нь ялалт байгуултал дахин санал асуулга явуулахыг шаардах эрх байхгүй. Энэ бол ардчилал биш. Ард түмний хүслийг хүндэтгэхгүй байна гэдэг аюултай жишиг” гэж Английн улстөрч, Politics First сэтгүүлийн редактор Маркус Пападопулос санал бодлоо хуваалцлаа.

Тусгаар тогтнолын өндөр үнэ цэнэ

Дахин санал асуулга явагдах боллоо ч гэсэн Шотландын үндсэрхэг үзэлтнүүдийн өмнө ийм шийдвэр эдийн засгийн ямар ашигтай талаар нотлох амаргүй даалгавартай тулгарна. Энэ бол амаргүй.

Мэдээж бүс нутагт амжилтад хүрэх боломж бий. Хүн амаараа Норвеги, Дани, Ирландтай адил. Шинэ боловсорлын ачаар эрэлт ихтэй байгаа сэргээгдэх эрчим хүчний зах зээлд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.

Гэхдээ үүний тулд урт удаан замыг туулна гэдгийг бүгд мэднэ. Brexit-ийн санал асуулгаар Их Британи Европын холбоо /ЕХ/-ноос салтлаа 4,5 жил болсон.  The Times сонины эдийн засгийн хэлтсийн редактор Филип Олдрикийн үзэж буйгаар Эдинбург Лондонгоос салтал үүнээс их хугацаа орно гэжээ.

ЕХ-оос гарсан нь Шотландын дургүйцлийг төрүүлсэн. Энэ санал асуулгын үеэр Шотландчуудын 62% нь Их Британи ЕХ-нд үлдэх нь зүйтэй гэж саналаа өгчээ. Гэвч  Brexit тусгаар тогтнолоо олж авах даалгаврыг улам хүндрүүлсэн юм. 2014 онд үндсэрхэг үзэлтнүүд тусгаар тогтнолоо олж авмагцаа Англитай адил ЕХ-д хэвээр үлдэх найдлага тээж байсан бол одоо тусгаар тогтновол ЕХ-д орох үйл явцыг эхнээс нь эхлэнэ гэсэн үг юм.

Хэцүү асуудлууд

Шотландыг ЕХ-д хурдан нэгдэж орлоо гэж төсөөлье. Энэ нь Их Британитай хил гаалийн асуудалд хүргэнэ. Их Британи Brexit-тэй хамт гаалийн холбоо, ЕХ-ны нийтлэг зах зээлээс гарсан юм. Энэ их амаргүй. Шотландын экспорт, импортын 60% нь Англитай холбоотой, зөвхөн 20% нь ЕХ руу гардаг.

Шинэ мөнгөн дэвсгэртийн асуудал бас үүснэ. Фунт стерлингийг хэвээр нь үлдээгээд Английн банкны удирдамжийг дагаж мөрдөх үү? Ийм тусгаар тогтнолыг ШҮН хүсэхгүй л байх. Өөрийн мөнгөн дэвсгэрт гаргаад, эхний жилд яаж унаж байгааг нь харах уу?

Бүс нутгийн төсвийн алдагдлыг яах вэ? гэсэн чухал асуулт гарч ирнэ. Одоо энэ нь 8% байгаа бөгөөд Английн татварын дахин хуваарилалтаар дарагдаж байгаа. Их Британиас салан тусгаарлавал Эдинбург хаант улсын Засгийн газарт 1,9 их наяд фунтийн өрөө төлөх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл Шотланд улс тусгаар тогтнохдоо ДНБ-д эзлэх өрийн харьцаа 100% байх болно. Хойд тэнгист газрын тос олборлох өртөг өндөр учраас төсвийн алдагдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэж чадахгүй.

Шотланд тусгаар тогтновол эдийн засаг нь ямар байх талаар Лондонгийн Эдийн засгийн Их сургуулийн саяхны илтгэл дээр одоогийхоос “хамаагүй ядуу болно” гэж бичжээ. Шотландын эдийн засгийн бие даасан байдлын өртөг Brexit-ийн зардлаас 2-3 дахин их, ЕХ-д элслээ ч зардлыг хааж чадахгүй.

Хулганы толгой, арслангийн сүүл

Их Британиас салаад хэчнээн их сөрөг нөлөөтэй байх ч, үндсэрхэг үзэлтнүүд санал асуулга явуулах хүслээ орхихгүй л болов уу. Испани зүйр үгийг жаахан өөрчилж хэлбэл “Англи арслангийн сүүл байснаас, хулганын толгой байсан дээр”. Тэр тусмаа сонгуулийн үр дүнгээс харахад ард иргэдийн дэмжлэг өндөр байна.

Гэхдээ Борис Жонсоны Засгийн газар улс орон таран задрах эрсдлийг мэдэрч, Шотландад санхүүгийн өгөөмөр байдлаар хандахаа мартахгүй болов уу.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин