Энэ жил ЕБС төгсөх 400 гаруй сурагч ЭЕШ-д бүртгүүлээгүй байна

2021-05-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

 

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд орон даяар нэгэн зэрэг эхэлж энэ сарын 5-нд  албан ёсоор дууссан. Энэ жилийн ЭЕШ-ын цахим бүртгэлд нийт 42 мянган элсэгч хувийн мэдээллээ байршуулснаас  39.544 сурагч  хувийн мэдээлэл, шалгалт өгөх хичээл зэргээ зөв бүртгүүлснээр бүртгэл нь баталгаажжээ. Харин 2000 гаруй элсэгч хувийн мэдээллээ оруулсан ч хичээл сонголтоо  оруулаагүй байна. Бүртгэл нь баталгаажсан сурагчдын 35.171 нь энэ онд ЕБС төгсөх сурагчид бол 4373 нь өнгөрсөн онд арванхоёрдугаар ангиа төгссөн сурагчид байна. Үүнээс үзэхэд энэ жил ЕБС төгсөх 400 гаруй сурагч ЭЕШ-д бүртгүүлээгүй байна. 

 

Элсэгчдийн дийлэнх нь математик, нийгмийн ухаан, англи хэл сонгожээ

 

Хичээл сонголтын хувьд, ЭЕШ өгөх сурагчид нийт 10 хичээлээс сонголтоо хийх боломжтой байдаг. Тэгвэл энэ жилийн хувьд, элсэгчдийн дийлэнх нь буюу 85 хувь нь математик, нийгмийн ухаан, англи хэлний хичээлээр шалгалт өгөхөөр сонгожээ. Харин үлдсэн 15 хувь нь газарзүй, орос хэлний хичээлийг сонгосон байна. Энэ тухай БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайхан хэлэхдээ “Энэ жилийн хувьд элсэгчдийн дийлэнх нь 3-4 хичээл сонгож, ЭЕШ болон мэргэжил сонголтдоо төлөвлөгөөтэй хандаж байгаа нь анзаарагдаж байна.  Өнгөрсөн жилийн хувьд, нэг хүүхэд 10 хичээл сонгож, элсэлтийн шалгалтад аль өндөр оноо авсан хичээлийнхээ дагуу мэргэжлээ сонгох тохиолдол цөөнгүй байсан бол энэ жилийн хувьд, энэ байдал өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн хувьд, хүүхдүүд тодорхой 3-4 тооны хичээл сонгож, зорьсон сонирхсон мэргэжлийнхээ төлөө сонголтоо хийсэн байна” гэв. 

 

ЭЕШ-ын суудлын хуваарь энэ сарын 20-нд гарна

 

“Сүүлийн хоёр жилд цар тахлын халдвараас шалтгаалан ЕБС-ийн сурагчдын танхимын хичээл урт хугацаанд завсарласан. Тиймээс энэхүү нөхцөл байдлаас үүдэн энэ жилийн ЭЕШ-ын сэдэв төлөвлөлтийг тухайн шалгалтын агуулгыг тодорхой гаргаж өгсөн. Ингэснээр элсэгчид тодорхой агуулгын хүрээнд шалгалтандаа бэлтгэх боломжтой. Мөн ЭЕШ-ын даалгаврын санг өнгөрсөн хавраас эхлэн цахим орчинд байршуулсан. Тиймээс сурагчид энэ дагуу багштайгаа зөвлөөд шалгалтандаа бэлтгэх боломжтой” гэдгийг БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайхан хэлж байна.

ЭЕШ-даа амжилттай бүртгүүлсэн сурагчдын хувьд, суудлын хуваарь хэзээ гарах бол гэсэн хүлээлттэй байдаг. Тиймээс элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг тавдугаар сарын 20-нд тодорхой болгож, нийтэд мэдээлнэ гэдгийг албаныхан хэлж байна. Мөн “ЭЕШ өгөх сурагчдын хувьд, энэ жилийн ЭЕШ долдугаар сарын 1-нд улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Бичиг баримтын бүрдүүлэлт, хувийн зохион байгуулалт зэргээ сайтар төлөвлөөрэй.  Хөл хорионы дэглэм хэрэгжиж буй энэ өдрүүдэд та элсэлтийн шалгалттай холбоотой зөвлөгөө мэдээлэл авах бол Боловсролын үнэлгээний төвийн 80149038, 80169058, 80169038 утсанд хандаарай”  гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.12 ЛХАГВА № 96 (6573)

 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

3 цаг 35 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

3 цаг 35 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

3 цаг 35 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

3 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

17 цаг 52 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

17 цаг 58 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

18 цаг 0 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

18 цаг 4 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

20 цаг 39 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин