Эрчим хүч түгээх компаниудыг хувьчлахаар болжээ

2014-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Төрийн мэдэлд 80 гаруй компани бий. Төр зам, барилга, цемент, уул уурхай,  харилцаа холбоо, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, хүнс гээд салбар бүрт үйл ажиллагаа явуулдаг компанитай. Гэхдээ тэд төр гэдэг муу менежертэй учраас урагшилдаггүй гэж олон нийт шүүмжилдэг.

Төвхнөж, дээшилдэггүй төрийн компаниуд нийтийн, иргэдийн өмч байдаг болохоор  удирдаж буй хүмүүст тонуулын бай болдог аж. Тиймээс алдагдалд орсон, хаалга барьсан төрийн үхмэл хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж түүнээс олсон  орлогоор хямралыг давах нэг арга зам бий болно гэж Засгийн газар үзжээ.    

 

ЕСӨН КОМПАНИД ТӨРИЙН ОРОЛЦООГ БАГАСГАНА

Сүүлийн үед муу нэр, луу данстай төрийн өмчид хямралаас гарах гарц байгааг Засгийн газрын төвшинд ярих болов. Энэ нь төрийн өмчийг хувьчилж, хувьсгаж өөрчлөх гэнэ. Эдийн засгийн хямралыг давахын тулд Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Эдийн засгийг эрчимжүүлэх уг төлөвлөгөөнд төрийн компаниудыг хувьчлах, төрийн оролцоог нь багасгах, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг ажил багтжээ. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг нь хязгаарлах компаниудад МИАТ зэрэг есөн компани багтсан бол бүтцийн өөрчлөлт хийх төрийн өмчид “Хөтөл” зэрэг 10 гаруй компанийн нэр оржээ. Мөн хувьчлах өмчид төрийн мэдэлд байсан зам засварын тоног төхөөрөмж түрээслэдэг компаниуд болон эрчим хүч түгээх компаниуд багтсан байна. Хувьчлах нэрэнд дор нэгтгэсэн 32 аж ахуй нэгжийг хувьчлах, үл хөдлөх хөрөнгийг нь дуудлага худалдаанд оруулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болжээ.  Энэ хувьчлалаас олсон мөнгөөр эдийн засгийг эрчимжүүлнэ гэж үзэж байгаа юм. Хувьчлалыг хэр хурдан хугацаанд явуулна тэр хэрээр төрийн өмчийг эзэнтэй болгох, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгах, төсвийн орлогыг бүрдүүлэх дорвитой үр дүн гарна гэж Засгийн газар үзэж байгаа юм. Төрийн өмчийг хувийн хэвшлийнхний гарт атгуулах ажлыг 30 хоногийн дотор шийдэх байсныг Засгийн газраас 14 хоног болгон наашлуулжээ.

 

ТӨРИЙН ӨМЧ ЭДИЙН ЗАСГИЙГ АВРАХ УУ?

Төр эзэмшиж буй 88 компаниа нийгмийн хариуцлагатай, хувьчилж болох, бүрэн хувьчлах компани гэж гурав ангилан энэ удаагийн хувьчлалыг эхлүүлэхээр зэхжээ. Төрд нийгмийн хариуцлагатай компани “Эрдэнэт” зэрэг хуруу дарам байгаа бол хувьчилж болох, хувьчлах компаниудад дийлэнх нь багтжээ. Одоо УИХ-д өргөн барьсан 32 аж ахуйн нэгжээс яг хэчнээнийг нь хувьчилж, хэдийнх нь төрийн оролцоог бууруулахыг Засгийн газар шийдэх аж. Төрийн өмчийг дуудлага худалдаагаар оруулж шинэ эзэн нь тодорхой болонгуут хувьчлалыг богино хугацаанд зохион байгуулах тусам хямарсан эдийн засагт илүү өгөөжөө өгнө гэдгийг УИХ-ын зарим гишүүд үзжээ. Тиймээс зарагдаж борлогдсон төрийн өмчийг 14 хоногийн дотор хувьчлах үүргийг Төрийн өмчийн хорооныхон авчээ. Төрийн өмчийн удирдлагууд хувьчлах 30 гаруй аж ахуйн нэгжийг хурдан хугацаанд хувьчилснаар үхмэл байгаа олон тэрбум төгрөгийн үнэтэй төрийн хөрөнгө амь орж эхлэнэ гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 50 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 10 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 14 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 17 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 23 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 26 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 35 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 35 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 35 мин