Муухай Ерөнхийлөгч

2021-05-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших


Б.Дамдин-Очир


Монгол Улс одоо зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгоно. 
Таван Ерөнхийлөгчтэй байж үзлээ. 
"...Хээгүй, хийгүй" гэх мэтээр л дөрвөн Ерөнхийлөгчөө тодорхойлчихдог байлаа. Сайн, муугаар зөндөө л хэлдэг, нэрлэдэг. 
Гэвч явсан хойно нь харахад бүгдээрээ өөрийн үеийг, түүхийг бүтээсэн байдаг. 
Харин одоо энэ "тав дахь"-ийг түмний ам, түүхийн хуудас юу гэх бол?!
Тэр юу бүтээв?
Үлдээх өв нь юу вэ?
Х.Баттулга дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажиллалаа. 
Буухад яг нэг сар үлдэж байна. 
Тэрбээр дахин нэр дэвших эрхгүй болсондоо амь тэмцэн хорсч байгаа бололтой. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хуульт ёсноос гадуур гаргаж хаяв. 
Ерөнхийлөгчийн эрх, үүргийн эсрэг бүгдийг хийж байна. 
Хамгийн ерөнхий үүрэг "Эв нэгдлийг илэрхийлэгч"-ийг үгүй хийчихлээ. 
Монголын төр хувийн компани биш. 
Тэгээд ч Монгол Улс, Монголын төр түүнд өргүй. 
Харин Х.Баттулгад төрөөс авсан юм дэндүү их. 
Өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн, өмч хөрөнгөтэй болгосон. 
Хуудуутай хувьчлалаар авчихсан юм гээд хураагаад авчихсангүй. 
Төмөр зам барина гэж төрийн хөрөнгө сүйдэллээ гээд шоронд хийлгүй Ерөнхийлөгчөөр залсан. 
Харамсалтай нь тэр төрийн хайрыг даасангүй. 
Ямар ч байсан түүний нэр түүхэнд сайнаар үлдэхгүй нь тодорхой боллоо. 
Эрх чөлөөний орон Америкт хүртэл Ерөнхийлөгчдөө ийм "эрх чөлөө" олгодоггүй. 
Трамп яаж "тараасан"-ыг дэлхий мэднэ дээ. Тэрбээр Сонгуулийг будлиантай болсон гэсэн үлгэр зохиож, өрсөлдөгчийнхөө ялалтыг баталгаажуулахгүйн тулд Вашингтонд өөрийн дэмжигчдээ цуглуулж, өдөөн турхирч, улс орныг хүчээр өөртөө эргүүлэн авахыг оролдон, Үндсэн хуулийн заалтыг биелүүлэхэд саад хийж, үймээн самуун дэгдээсэн.  
Одоо Трамп АНУ-ын түүхэнд хоёр удаа импичмент зарлуулсан Ерөнхийлөгч гэдгээрээ үлдсэн. 
Хэрэв Трамп эрх мэдлээ тайван замаар, нэр төртэйгөөр шилжүүлсэн бол "...Популист ч гэсэн тууштай удирдагч байсан" гээд сайнаар дурсагдан үлдэх байсан гэдэг.
Х.Баттулга ч ялгаагүй. Магадгүй, Трамптай зүйрлэх нь Трампыг доош нь хийсэн хэрэг болох биз. 
Одоо энэ АН-ыг хар. 2017 онд төмөр замын хэргээр яллагдагч болчихоод шоронд явахдаа тулаад байхад нь АН л нөмөрлөж аваад нэр дэвшүүлж байлаа шүү дээ. 
Одоо тэр С.Эрдэнэ тэгэхэд намын дарга байсан. Х.Баттулгыг гаргаж ирсэн. 
Өнөөдөр Сүхбаатарын талбай дээрээс үсдүүлээд хөөгдсөн Э.Бат-Үүл нь ч дэмжээд сүйд байсан юм. 
Хамгийн гол нь сонгогчид түүнд итгэсэн. "...Манай нохой" гэсэн Д.Бямбасүрэн гуайн үг, "...Монгол ялна" гэсэн могой шиг уриа дээрээ энтертайнмент хийсээр гарч ирсэн. 
Аль аль нь худлаа байлаа. Хангалттай нотоллоо. 
Үнэндээ тэр муухан ч Ерөнхийлөгч байж чадсангүй. 
Ер нь бол муу Ерөнхийлөгч байж болно оо. Муухай байж болохгүй.
Одоо буух өдрийг нь хуруу даран тоолмоор байна. Өнөөдөр 30, маргааш 29, нөгөөдөр 28...

ГЭХДЭЭ Л ХАМГИЙН ТОМ ЦОО АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ГЭДЭГ ЦОЛТОН НЬ Н ЭНХБАЯР ЧИНЬ ШҮҮ
Зочин
Тэгээд сайхныгаа сонгоочдээ, хэдхэн жилийн дараа яаж шар махтайгаа хатахыг чинь харнаа.
Зочин
Үнхээр хамгын муу арчаагүй хүн
zochin
Bolovsrol bolovsrol bolovsrol gehees oor ug sanaand ordogguiee mongoliin ard tumen unendee hodoodooroo songuuli ogdog bolhoor ene baidlaas garch chadahgui baigaa yum bolovsrolgui huniig toriin ondor alban tushaald zalsniihaa goriig 4 jil medrelgui bj baigaad odool uzej bn
Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

2025-05-22
Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

Б.Жавхлан: Хүн солигдож болно, гэхдээ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй

Уржигдар 15 цаг 25 мин
Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногт чуулган таван өдөр хуралдана

Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногт чуулган таван өдөр хуралдана

Уржигдар 15 цаг 08 мин
Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн Засгийн газар байгуулах санал гаргажээ

Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн Засгийн газар байгуулах санал гаргажээ

Уржигдар 13 цаг 22 мин
Т.Мөнхсайхан: Намайг сайдын суудлаа өг гэвэл өгнө

Т.Мөнхсайхан: Намайг сайдын суудлаа өг гэвэл өгнө

Уржигдар 13 цаг 18 мин
Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо яригдаж эхлээгүй байна

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо яригдаж эхлээгүй байна

Уржигдар 13 цаг 13 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилжээ

Уржигдар 13 цаг 08 мин
“Шатар өрөөстэй айлд муу зүйл ойртдоггүй”

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн багш, монгол уран дарханы өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч “Дуут урлан”-гийн менежер П.Нямдуламыг урилаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Цусны донорыг сурталчилна, харин эрхтэн, эд эсийн донорыг сурталчлахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 57 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

Л.Гантөмөр намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдлээ

2025-05-22