С.САРУУЛ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотойгоор СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцсэн АН-ын бүлгийн гишүүд төв талбайд гурав дахь өдрөө хоноод байна. Талбайн эргэн тойрныг цагдаа нар бүрэн хамгаалалтад авсан бөгөөд ХЭҮК-оос жагсагчдыг хуурай дулаан хувцас хэрэглэлээр хангах албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.
Тэгвэл өнөөдөр үдээс хойш /2021.05.07/ Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар АН-ын бүлгийн гишүүдтэй уулзлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч санал солилцох гэж ирсэн гэсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль ёсыг бид дээдлэх ёстой. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаална гэж та бид бүгдээрээ тангараг өргөсөн. Нэг намын дарангуйлал гэж байхгүй. Ардчилсан нам дотроо учраа олох хэрэгтэй. Нам, улс төргүйгээр би та бүхэнтэй ярилцах гэж ирлээ. Нэг бол би энд суугаад та бүхэнтэй хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн манай танхимд орж ярилц" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn