Сая төгрөгийн ваучерыг даваа гаригаас ахмадуудад гэрт нь хүргэнэ

2021-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуулиудад 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүр мөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.07) холбогдох албаныхантай уулзлаа.  Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238 мянган ахмад хамрагдана. Түүнд 216 тэрбум төгрөг шаардлагатай. Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан" гэж ярилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй байна гэж ахмуудад санал хүсэлтдээ дурдаж байгаа юм. Тиймээс ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх Даваа гарагаас эхлэн яаралтай зохион байгуулах шаардлагатай. Ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллаарай” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
Зөв зөв. Тухайн үед 60 нас хүрээгүй байсан эрэгтэй, 55 нас хүрээгүй байсан эмэгтэйчүүдэд олгохгүй юм байна гэж ойлголоо. Хууль буцаж үйлчилдэггүй гэдэг энэ.
зочин
юуны ваачир ве....? зүгээр л сая төгрөг өө өгөөч ээ.... худалч бүсгүй ве...? мөнгө өгнө гээ биз дээ... ? тэр нэг сайд гэсэн хүүхэн ажлаа хийж чаддаг юм уу..??? мөнгийг маань идчихээд ббачир өгч баашилах гэж байна уу......?
зочин
ваучер гэхээр юу өгөх вм бол мөнгө биш бол зүгээр цаас л болно доо хөгшидөд
2019 оны 12 сарын 29- ний өдрөөр тасалбар болгон олгож байгаа нь иргэдийг ялгаварласан зүйл болжээ.Зээлгүй байсан тэтгэврийн бүх хүнд л 1 сая төгрөг өгвөл шударга болноо.
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

1 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

5 цаг 30 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

5 цаг 43 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

7 цаг 10 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

8 цаг 8 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

8 цаг 42 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

12 цаг 46 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

12 цаг 46 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

12 цаг 46 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

12 цаг 46 мин