Б.ОД
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.04.28/ дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа.COVID-19 эсрэг дархлаажуулалтыг нийслэлийн хэмжээнд 120 байнгын цэг болон, явуулын 40 цэгээр дамжуулан хийж байгаа юм.
Энэ үеэр Ерөнхий сайд "Засгийн газар байгуулагдаад 90 орчим хонож байна. Бид эхний 100 хоногт багтаан иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилт тавьсан. Энэ амлалтдаа хүрэхийн тулд хичээж ажиллаж байна. Зорилтоо биелүүлэхэд олон зүйл нөлөөлж, төлөвлөснөөр болохгүй байна. Үүнээс гарах ганц арга нь дархлаажуулалт юм. Бид тавдугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунд, зургадугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунд хамруулах зорилго тавьсан. Одоо нийт 4.2 сая тун вакцин хэрэгтэй. Нэг онгоц 250-300 вакцин авчирна гэж тооцохоор нэлээд олон нислэг хийх шаардлагатай байгаа. Мөн вакцины нийлүүлэлт, төлөвлөснөөр болохгүй нэлээд амаргүй нөхцөл байдал үүсч байна. Тухайлбал, Энэтхэгээс 150 мянган тунг аваад дараагийн 300 мянган тунг авах гэтэл Энэтхэгт нөхцөл байдал хүндэрч экспортыг зогсоосон. Мөн Засгийн газрын шугамаар явж буй хэлэлцээрүүдэд амаргүй асуудлууд үүсч байна.Гэхдээ энэ бүхний ард монголчууд бид гарч чадна. Улаанбаатар хотын иргэдийг дархлаажуулсны дараа орон нутгийн иргэдийг дархлаажуулна. Нийслэлд байгаа 18-аас дээш насны бүх иргэн, гадаадын иргэн байсан ч вакцинд хамрагдаж болно. Бид COVID-19-гүй зун гэсэн маш том зорилт дэвшүүлсэн. Хоёр тунг хийсэн байхад цар тахлыг дийлдэг нь үнэн бол долдугаар сарын 1-нд зорилтдоо хүрэхийн тулд шаардлагатай бүх боломжоо дайчилна" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn