Б.ОД
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав.
Мягмар гарагийн 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744564 хүн вакцины нэгдүгээр, 262466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өглөө.
Тодруулбал, тавдугаар сарын 8-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг COVID-19 эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм.
Эх сурвалж:www.polit.mn