Тойм: Цар тахлыг мартаж, улс төр өрнөсөн долоо хоног

2021-04-23
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

С.УЯНГА

Хаврын улс төрийн “халуурал” энэ долоо хоногт улам эрчээ авав. Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн цэцийн шийдвэрийн араас хөвөрсөн улс төрийн тэмцэл Ерөнхийлөгч болон эрх баригч МАН-ын хооронд ид өрнөж байна. Парламент цэцийн шийдвэрийг хүлээж авснаар Ерөнхийлөгчийн “тэмцэл” улам хурцдаж шүүгчдийг шахаанд оруулах хандлага ажиглагдаж эхэллээ гэсэн байр суурийг улстөрчид илэрхийлж байна. Төрийн тэргүүн МАН-ыг тараах ээлжит мэдэгдлээ өчигдөр төв талбайд дахин хийж өнөөдөр /2021.04.23/ Дээд шүүхийн нийт шүүгчидтэй биечлэн уулзалт товлоод байсан юм. Гэтэл энэ их улстөржилтийн цаана иргэд хэдэн арваараа цар тахлаар амиа алдаж, өдөрт мянгаараа халдвар авч байна. Харин иргэдээ төлөөлж гарч ирсэн улстөрчид цар тахлыг мартаж, эрх ашиг, нэр хүндийнхээ төлөө улайрсаар байгааг www.polit.mn тойм буландаа онцоллоо.  

2021.04.19 Даваа гариг

ЦЭЦ ДҮГНЭЛТЭЭ УИХ-Д ХҮРГҮҮЛЭВ

Долоо хоногийн эхэнд одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц УИХ-д хүргүүлэв. УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нар Үндсэн хуулиар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан билээ.Уг асуудалтай холбоотойгоор ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан өнгөрөгч баасан гарагт болж, дүгнэлтээ гаргасан.  ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Нэргүй "Цэц шийдвэрээ УИХ-д илгээлээ. ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлүүлж, олон нийтийн хүртээл болгохоор шилжүүллээ. Дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжиллаа" гэж мэдэгдсэн. 

МАН-ЫГ ТАРААХ ТУХАЙ ДОЛООН ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ ЗАХИРАМЖ ГАРГАЖ, ДЭЭД ШҮҮХЭД ХҮРГҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЭВ

Caption

Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ыг тараах тухай  захирамж гаргаж,  Дээд шүүхэд хүргүүлж байгаа юм байна. Үндэслэлд, ...Төрийн эрх баригч МАН нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, МАН-ын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргаж, МАН-ын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул МАН-ыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон захирамжилсугай.

Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Засгийн газар МАН-ын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо.

ҮАБЗ-ийн хоёр гишүүн МАН-ын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал ҮАБЗ-ийн гишүүний үүрэгт ажлаа хийж чадахгүй боллоо. ҮАБЗ 2021 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаж чадсангүй.

МАН-ын удирдлага Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох УБЕГ-ынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төр эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, АН-ыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна...” хэмээн дурджээ.

Т.АЮУРСАЙХАН: ЕРӨНХИЙЛӨГЧ МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙХЭЭ ДАРАА ЗХЖШ-Т ОЧСОН

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүж байгаагаа  мэдэгдсэн. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн хариу мэдэгдэл гаргасан.  Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Ерөнхийлөгч Үндсэн хуулиа маш ноцтой зөрчсөн үйлдлийг гаргалаа.  Үүний цаана нийгэмд тогтворгүй байдлыг бий болгох, ард иргэдийг өдөөн турхирах, Үндэсний эв нэгдлийг хагалах санаархал явж байна. МАН улс төрийн ууган хүчний хувьд асуудалд нухацтай хандаж, ард иргэдийн язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын талд зогсоно. Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штабт очсон мэдээлэл байна. Энэ бол сэтгэл сэртхийлгэм мэдээлэл мөн. Тиймээс МАН-аас нийт ард иргэд, төрийн байгууллагууд, улс төрийн намуудад үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын талд зогсохыг уриалж байна" гэв.

МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖИД ХАРИУ МЭДЭГДЭЛ ГАРГАВ

Caption

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах асуудлаар захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн.  Тэгвэл Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа  МАН-ын Удирдах зөвлөл хуралджээ. Хуралдаанд Ерөнхийлөгчийн захирамж  хэд хэдэн хууль зөрчсөн гэж үзэж буйгаа хуулийн багийнхан танилцуулсан байна.  Улмаар албан ёсны мэдэгдэл гаргасан юм.  Мэдэгдэлд  Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын туухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль тогтоомжийг зөрчиж байна хэмээн үзжээ. Тиймээс аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бусад бүх намд уриалсан юм.

2021.04.20 Мягмар гариг

БАЙНГЫН ХОРОО ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Хууль зүйн байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.  Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, Цэц өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.  Улмаар уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцэслэнэ шийдэх юм. 

Д.ГАНЗОРИГ:ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ УЛС ТӨРТЭЙ ХОЛБОХ НЬ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БУЙ ҮЙЛДЭЛ

Caption

Зэвсэгт хүчний жанжин штабаас шуурхай хурал зарлав. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг "Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байж, улс орны аюулгүй байдлыг хангах хуулийн зохицуулалттай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээлэл цацах нь хууль зөрчиж буй үйлдэл. Энэ нь зэвсэгт хүчинд итгэх иргэд олон нийтийн итгэлийг бууруулж, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, гадны улсын өгөөш болгох нөхцөл байдлыг бүрдүүлдэг.Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаандаа татан оруулснаар иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөх хүртэлх түүх олон бий. Энэ гашуун түүх манай Монголд бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэдэг. Гэхдээ зэвсэгт хүчинтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь төрийн болон албаны нууцыг алдагдуулах нөхцөл үүссэн гэж үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн. Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд,

1.Цэргийн албыг сайжруулах асуудлаар гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан.

2.Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ хаана ямар арга хэмжээ зохион байгуулах боломжтой талаар хэлэлцсэн.

3.Цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар лавлаж асуусан.Гэтэл өчигдөр орой Монгол Ардын Намаас мэдээлэл хийхдээ, Ерөнхийлөгчийн ЗХЖШ дээр ирсэн асуудлыг улс төрийн өнгө аястай болгож ярьж байгааг ЗХЖШ-аас албан ёсоор няцааж байна" гэсэн юм.

СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ЕРӨНХИЙЛӨГЧИД ГОРИЛОГЧДОО ТОДРУУЛЖ ЭХЛЭВ

Caption

Цэцийн шийдвэрийн дараа АН хамгийн их хөл хөдөлгөөнд орсон талаар “Зууны мэдээ” сонинд “ Баасан гаригийн орой АН-ынхан гурван ч хэсэг болж цугласан мэдээлэл байгаа юм. О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар, З.Энхболд, Р.Амаржаргал нар, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарыг дагасан гурван “бүлэг” болж яриа хөөрөө болцгоожээ. Улмаар “...Хоёр АН нэгдэх ёстой” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн байна.Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон учраас дараагийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид ч хүсэл сонирхлоо илэрхийлж эхэлжээ. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Х.Тэмүүжин, З.Энхболд, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нарын найман хүний нэрийн жагсаалт гараад байна” гэж бичжээ.

2021.04.22 пүрэв гариг

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МАН-ЫГ ТАРААХ АСУУДЛААР ТӨВ ТАЛБАЙД ДАХИН МЭДЭГДЭЛ ХИЙВ

Caption

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан дахин мэдэгдэл хийлээ.   Ерөнхийлөгч “...Монгол ардын намын хууль бус дарангуйлал нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, хараат бус байдлыг нь бүрэн алдагдуулах,  цэрэгжсэн бүтцээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийх, санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсгэж буй бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйл ажиллагаа юм” хэмээгээд Дээд шүүхийн шүүгчидтэй биечлэн уулзана гэдгээ мэдэгдэв.

2021.04.22 БААСАН ГАРИГ

ЧУУЛГАН:ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМНӨ НЬ ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР СОНГОГДОЖ БАЙСАН ИРГЭД ДАХИН НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛОВ

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж, олонхийн саналаар хүлээн авахаар шийдвэрлэлээ. Ингэснээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан иргэд нэр дэвших эрхгүй болж байна.  

УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч  Д.Үүрцайх, Н.Мөнхсайхан нар дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, Цэц тэдний саналын хангаж шийдвэрлэсэн.  Улмаар парламент баталгаажуулж, Цэцийн дүгнэлтийг хүлээн авч,  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүслээ.

ДЭЭД ШҮҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИД “ТАТГАЛЗСАН” ХАРИУ ӨГӨВ

Caption

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, өнөөдөр дахин мэдэгдэл  хийсэн. Тэрбээр “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүнийхээ дагуу өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, МАН-г тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр болсон.  Харин  уг асуудлаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ.  Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу дөрөвдүгээр сарын 16-23-ны өдрийг дуустал хугацаанд тус  шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид дөрөвдүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжилсан байна.Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзжээ.

ХӨЛ ХОРИО СУНГАХ УУ

Монгол Улсад нүүрлэсэн цар тахлын аюул өдөр өнгөрөх тусам хүрээгээ тэлсээр байна. Өдөрт 1000 гаруй тохиолдол бүртгэгдэж, одоо тогтоогоод байгаа хатуу хөл хориог сунгахгүй бол байдал улам хэцүүднэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсээр байна. ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд SIR загвараар цар тахлын өвчлөлийн таамаглалыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тооцоолон гаргажээ. ХӨСҮТ мэргэжилтнүүдийн тооцоолсноор  15 хоногийн хөл хорио тогтооход вакцины үр дүн 80 хувь байна гэж үзэхэд халдварын оргил үе тавдугаар сарын 15-нд тохиохоор байна. Халдварын оргил үед нэг өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 1409-д хүрэх аж. Харин хөл хорионы хугацаа маргааш дуусгавар болно. Эрүүл мэндийн яамны саналыг хүлээн авч сунгах эсэхийг УОК, Засгийн газар эцэслэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

3 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

7 цаг 18 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

7 цаг 31 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

8 цаг 58 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

9 цаг 55 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

10 цаг 30 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

14 цаг 33 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

14 цаг 33 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

14 цаг 33 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

14 цаг 33 мин