Т.САЙХАН
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж, олонхийн саналаар хүлээн авахаар шийдвэрлэлээ. Ингэснээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан иргэд нэр дэвших эрхгүй болж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх, Н.Мөнхсайхан нар дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, Цэц тэдний саналын хангаж шийдвэрлэсэн. Улмаар парламент баталгаажуулж, Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүслээ.
Эх сурвалж:www.polit.mn