Т.САЙХАН
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:-62 гишүүн анх Үндсэн хуулийн төслийг өргөн барихдаа Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилээр сонгоно гэж оруулж ирэхдээ 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж оруулж ирсэн. Гэтэл ердийн журмаар хэрэгжихээр болгож өөрчилсөн. Тиймээс Цэцийн дүгнэлт зөв гэж үзэж байгаа. Сонгууль будлиулах гээд байна гэж яриад байна. Үнэндээ сонгууль будлиулах ажлыг АН хийж байна. Ц.Тувааны гарын үсэгтэй АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын лобби гэрээг байгуулсан байна. Энэ ямар учиртай юм бэ Туваан гишүүн ээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Цэц ямар хурдан дүгнэлтээ гаргаж байна аа. Ямар хурдан горимоор хэлэлцдэг болсон юм бэ. Зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч Монголд байгаа юм уу. АН 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч хүнд төлөөгүй. Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Андуурсан бол түүнийгээ хэлээрэй. Манайх тийм баян нам биш гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn