Т.САЙХАН
Төрийн ордонд хүн амины ноцтой хэрэг гарч УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү амь эрсэдсэн. Энэхүү хэргийг 2021.03.03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас хэргийг амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр прокурорт хэрэгсэхгүй болгох саналыг явуулсан байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар уг хэргийг хаахыг эсэргүүцэж мэдэгдэл хийж, үргэлжлүүлэн мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулах хүсэлтийг зохих журмын дагуу прокурорт албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу нийслэлийн Прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн мөрдөн байцаалтанд буцаасан аж. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn