Б.ОД
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харъяа хорих ангиудад 193 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор хорих 409, 421, 461 дүгээр ангийн эмнэлэгт COVID-19 халдвар авсан 81 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хорих ангиудад бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь эдгэрч, зарим хүнд хэлбэрийн өвчлөлтэйг нь дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.
Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд ШШГЕГ-ын харъяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад COVID-19 эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 6-наас эхлүүлээд байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn