С.САРУУЛ
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж автотээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, Теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Ингэхдээ 67-..УНЦ дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна. Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж, Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид галыг шуурхай унтраан, аюулгүй болгож, Б.Пүрэвдорж гишүүнийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн гэх мэдээлэл байна. Тэгвэл цагдаагийн байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар тухайн автомашины жолооч гэх “П” драйгер багажаар шалгахад 1.31 хувийн согтолттой гарсан ба улмаар цуснаас дээж авч ШШҮХ-нд тогтоолын хамт хүргүүлээд байгаа гэв.
Эх сурвалж: www.polit.mn