Eureporter: А.Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ Монголоор дамжсан

2021-04-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Европын холбоо, Швейцар, АНУ тэргүүтэй улсууд Беларусын удирдагч Лукашенко, түүний хүү, олон улсын улстөрчдийн нийлсэн 59 хүний дэлхий даяарх хөрөнгө, бизнес, мөнгө угаах хэрэгслүүдийг царцааж, мөрдөн шалгах ажиллагаа өнгөрсөн оны намар эхэлсэн. Энэ үеэр Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Эстони, Бүгд Найрамдах Доминикан дахь оффшор компаниудад Монголоор дамжуулан их хэмжээний мөнгө илгээж байсныг Eureporter мэдээллээ. Лукашенкогийн мөнгө угаах нэг суваг нь уул уурхайн хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Белаз” компани бөгөөд тус улсын төрийн өмчит “Белаз” компани нь Монгол дахь албан ёсны диллер болох “United Belaz Machinery” компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг байна. Компанийн хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын иргэн Отгонжаргал Моёле, Белорусийн иргэн Владимир Геннадьевич Япринцев нар байсан нь ил боллоо. Тэдний нэг  Япринцев нь  самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай нөхөрлөдгийг олон нийт мэднэ. Тодруулбал, 1980-аад оны дунд үеэс самбо бөхийн спортоор дамжуулан танилцаж, Монголд хамтарсан үйлдвэр байгуулжээ. Харин Отгонжаргал Моёле нь Х.Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан хэдэн компанид нь хувьцаа эзэмшдэг бол одоо Ерөнхий прокурорын газарт өндөр албан тушаал хашиж байгаа юм.

 “United Belaz Machinery” нь  Монголд “United Belaz Machinery Investment Company” хэмээх охин компанитай. Энэ нь Лукашенкогийн уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд зарж байгаа нэрийн дор мөнгө угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм. “United Belaz Machinery”-ийн өмчлөлийг хожим Бүгд Найрамдах Доминикан улсын “Meress”, Эстони улсын “Blustait” компанид шилжүүлжээ. Эдгээр оффшор компаниудын эзэд нь Лукашенкогийн холбоотнууд гэж мэдээлжээ.  

 “United Belaz Machinery” нь төрийн өмчит Багануурын уурхайд нүүрсний дөрвөн машин, дөрвөн өөрөө буулгагч, бульдозер нийлүүлж байжээ. Нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөгийн зээл авсан ч буцааж төлөөгүй. 27 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг мөн Эрдэнэт үйлдвэрт нийлүүлжээ. Ингэхдээ үйлдвэрийн удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, үнийн мэдээллийг хуурамчаар үйлдэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэгдэж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

ene jonhuu zugeer ch neg zailahguinee ulsad maani gai boloh ni dee
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

5 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

9 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

9 цаг 28 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

10 цаг 55 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

11 цаг 52 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

12 цаг 26 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

16 цаг 30 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

16 цаг 30 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

16 цаг 30 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

16 цаг 30 мин