Б.ДОЛЖИН
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалт өнөөдөр боллоо.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын шинэчлэлийг цаг алдалгүй хийх нийгмийн шаардлага байна. Боловсролын багц хуулийг УИХ-ын даргад удахгүй өргөн барихаар төлөвлөж байгаа. Хаврын чуулганаар уг багц хуулийг хэлэлцүүлнэ. Энэ хуулиуд батлагдсанаар боловсролын хөтөлбөрүүд хамгийн багадаа 10 жилээр тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоо руу шилжих үндэс суурь бүрдэнэ” гэв.
Эх сурвалж:www.polit.mn