Б.ОЧИР
МоАХ-ныхон сүүлийн өдрүүдэд хөдөлгөөнд ороод байна. Хэдийгээр улс даяар хатуу хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч МоАХ-ныхон өчигдөр /2021.4.13/-өөс эхлээд байн байн хурал уулзалт зохион байгуулах болсон. Үүнийг нөгөөдөр Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хурлаар хэлэлцэх одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эсэхтэй холбоотой “цугларалт” хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.
Юутай ч өчигдөр АН-ын ХЭГ-ын дарга асан П.Нүрзэд нар “Бодь тауэр”-ын 10 дугаар давхарт нийслэлийн зургаан дүүргийн МоАХ-наас тус бүр 10 гишүүн цуглуулж уулзжээ. Өчигдөр мөн Хан-Уул дүүргийн МоАХ-ноос 2021 оны 4 дүгээр сарын 15, 16-нд жагсаалд оролцох 100 хүнийг цуглуулж, овог нэр, утасны дугаарын бүртгэлийг хийсэн гэх мэдээлэл яригдаж байна. Бас Сонгинохайрхан дүүргийн МоАХ-наас үүр тус бүрээс 11 хүн цуглуулж, тэр дундаас нь “Аравтын дарга” сонгосон байна. Аравтууд нь “арга хэмжээ”-нд хэрхэн оролцохоо зохион байгуулалтаа өөрсдөө хийх гэнэ.
Түүнээс гадна МоАХ-ны гишүүд дэмжигчид өнөөдөр 12:00 цагаас цуглаж, цаашид хэрхэн зохион байгуулалтад орж ажиллах талаараа хуралдахаар товлосон. Үргэлжлүүлээд Удирдах зөвлөлийн гишүүд нь zoom аппликейшн ашиглаж хуралдах тухай бид мэдээлсэн билээ
Эх сурвалж: www.polit.mn