С.САРУУЛ
Унгар улсад байгаа монгол иргэд COVID-19 халдварт цөөнгүй өртсөн. Ер нь гадаад улсын иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээ, вакцинжуулалтад хэрхэн хамруулж байгаа талаар Унгар улсаас манай улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна “Зууны мэдээ” сонины “Элчин сайд ярьж байна” буландаа ярилцлага өгөхдөө “Унгарт ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн хувьд хэрвээ Унгарын хуулийн дагуу нийгмийн даатгал төлдөг бол эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээ, вакцинжуулалтад үнэгүй хамрагдах боломжтой. Гадаадад даатгуулсан хүмүүс тухайн улсын даатгалын эрхийн гэрчилгээтэй байдаг. Тухайлбал, Европын холбооны карт, Европын холбооны Е112/S2 маягт эсвэл тусгайлан боловсруулсан маягт бий. Түүгээр гадаадын иргэд Унгарын даатгуулагчтай адил үнэ төлбөргүй үйлчлүүлж болно. Дээр дурдсан эрхийн гэрчилгээгүй, гадаадад даатгуулсан хүн бол төлбөрийг тарифын журмын дагуу төлнө. Дараа нь тухайн улсынхаа даатгалын газартай тооцоо хийх боломжтой” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn