Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив

2021-04-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх  Ерөнийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхийг хэлэлцэх Цэцийн хуралдаан энэ баасан гарагт болно. Улс төрийн хүрээнд хуулийн энэхүү маргаан нэлээд анхаарал татаж байна.  Тиймээс бид “Timeline” булангаараа Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн Цэц дээр очсоныг тоймлон хүргэж байна.

2019 оны арваннэгдүгээр сарын 14.

Парламент 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хуулийн төслийг эцэслэн батлах хуралдаанд 63 гишүүн оролцож, 100 хувийн саналаар дэмжигдэв.  Хуулийн 30.2 дахь хэсэгт. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалтыг оруулж баталсан юм.

Ажлын хэсэг: Анхандаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 оноос хэрэгжиж эхэлнэ гэж байсан ч ажлын хэсгийн хуралдаан дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хамт хэрэгжихээр өөрчлөлт орж батлагдсан юм.

2019 оны арваннэгдүгээр сарын 18.

Тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр “Үндсэн хуулийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулах ёслол өнөөдөр 16:00 цагт Төрийн ордонд болно.  Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавихгүй.  Өөрчлөлттэй санал нийлж байгаа” гэж мэдэгдэв.

2020 оны тавдугаар сарын 25.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт  морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхлэв. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт ч хэрэгжиж эхлэв.

2020 оны арванхоёрдугаар сарын 24.

Парламент Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Хуульд Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэхийг тодруулж оруулаагүй нь Үндсэн хуулийн Ерөнхийлөгчтэй холбоотой заалт шууд хэрэгжих.  Улмаар одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон хэмээн хуульчид үзэж байгаа юм.

2021 оны хоёрдугаар сарын 4.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх, доктор О.Мөнхсайхан нар одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан иргэд дахин нэр дэвших эрхгүй гэж үзэн, энэ заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заах хүсэлтээ Цэцэд гаргалаа.

2021 оны хоёрдугаар сарын 10.

Үндсэн хуулийн цэц дээрх асуудлаар маргаан үүсгэв.  Улмаар Цэцийн гишүүн Д.Солонго тайлбар мэдээлэл авах тухай албан бичгийг ЕТГ-т хүргүүлсэн байдаг.

2021 оны хоёрдугаар сарын 10.

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэц дээр өөрийн биеэр очив.  Энэ үеэр Цэцийн дарга “УИХ-ын шинээр баталсан хэд хэдэн хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн хүсэлт гаргасан. Үүнийг нь Цэцийн гишүүдэд хуваарилж, үйл явцын дагуу тайлбар авах, нотлох баримт цуглуулах, УИХ-аас тайлбар авах ажил явж байгаа гэдгийг хэлсэн.

2021 оны хоёрдугаар сарын 24

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Ерөнхийлөгч  Х.Баттулга өөрийн биеэр Цэцэд очиж өглөө.  Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа Үндсэн хуулийн цэцэд очсон нь энэ юм.  Тэрбээр энэ үеэр “Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад нийцэхгүй” гэсэн байр суурь илэрхийлэв.

2021 оны хоёрдугаар сарын 25

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Одоо гоншигноод нэмэргүй. Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Нэр дэвших боломжгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” хэмээн мэдэгдэж байв.

2021 оны гуравдугаар сарын 12.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх маргааныг Цэцэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Гүнбилэг ажиллах болов.

 

2021 оны гуравдугаар сарын 22

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан болж,  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоолыг хэлэлцэж, хүчингүй болгожээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 16

Ийнхүү Цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг бататган хэлэлцэнэ.  Цэцийн энэ шийдвэрээс Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх нь шийдэгдэх бололтой. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.13 МЯГМАР № 74 (6551)

 

boldoo
Ih l sn huulich gej bodoj bsn hun mani amin huviin erh ashig huuluu yu? Nuguu huuli shudraga yrij bsn n yavee? Ynz n huulich bus huvilgaan bagsh bolhoor shiidveedee??? Hu
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

6 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

10 цаг 20 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

10 цаг 33 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

12 цаг 0 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

12 цаг 58 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

13 цаг 32 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

17 цаг 36 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

17 цаг 36 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

17 цаг 36 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

17 цаг 36 мин