С.САРУУЛ
Баасан гаригийн чуулганы хуралдаанаар цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсч байна. Тэгвэл энэ Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Өнөөдөр гэхэд 714 тохиолдол батлагдсан байна. Халдварын тоо өсөх тусам эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж байна. Үүнийг дагаад хүнд, хүндэвтэр хүний тоо нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүний тоо өсөж эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна.
Өнөөдрийн байдаар вакцинд хамрагдах ёстой нийт хүн амынхаа 25 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна. Эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байгаа учир хөл хориог халдвараас сэргийлэх нэг арга хэмжээ гэж үзэж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж: www.polit.mn