БНХАУ стратегийн харилцаагаа хадгалахыг хүсч байна

2021-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

БНХАУ-ын ерөнхий сайд Ли Көцян Хятад улс хоёр орны эрх тэгш байдал, харилцан үр өгөөж, стратегийн харилцааг хадгалах, прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ялангуяа, одоо цар тахлыг хянах болон урьдчилан сэргийлэх  хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болон сайн хөршийн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгджээ. Тэрээр энэ мэдэгдлээ ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй утсаар ярих үеэр хийсэн байна. Мөн хоёр орны харилцааг өндрөөр үнэлснээс гадна талууд хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд цаашид эрчимжүүлэх, томоохон төслүүдийн хамтын ажиллагааны ахиц дэвшлийг хангах, хилийн боомтуудаар дамжиж байгаа ачаа тээвэрлэлтийг сэргээх ажлыг түргэвчлэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой гэв. Түүнээс гадна байгаль орчны асуудлууд хил хязгаар гэж байдаггүй. Тиймээс БНХАУ байгаль орчныг хамгаалах, цөлжилтийн асуудлыг хянах, урьдчилан хамгаалах болон бусад талаар тулгарах бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолжээ.

Ли Көцян “БНХАУ-ын эдийн засгийн ерөнхий нөхөн сэргээлтийн үндэс суурь нь тогтмол бэхжиж байна. Мөн Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт хүчтэй нэгдсэн” гэв. Түүнээс гадна БНХАУ олон улсын эдийн засгийн нөхцөлд гарч байгаа өөрчлөлтүүдэд анхаарлаа хандуулна. Илүү сайн орчинг бий болгохоос гадна зах зээлийн тоглогчдыг идэвхжүүлнэ гэж мэдэгджээ. БНХАУ эдийн засгаа боломжоороо жигд ажиллуулахаас гадна удаан хугацаагаар эрч хүчээ хадгална. Энэ нь хоёр орны хамтран ажиллах боломжийг бий болгохоос гадна талуудад болон ард түмэнд нь үр өгөөжөө өгнө гэв. Харин ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс БНХАУ-тай тогтоосон сайн хөршийн нөхөрсөг харилцаагаа удаан хугацаагаар хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Мөн эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн экологийн хөгжлийг дэмжинэ” гэв. Цаашид шинэ санаачилга гаргах зорилгоор Монгол Улс БНХАУ-тай хөгжлийн стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хилийн худалдаа, цар тахалтай тэмцэх, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, томоохон төслүүдийн хамтын ажиллагаанд ахиц гаргах зэргээр хамтран ажиллахад бэлэн байна гэж ярьжээ. Мөн БНХАУ-ын шинэчлэл, хөгжлийн үндэсний комиссын дарга Хе Лифен тэднийг утсаар ярилцах үеэр байлцсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хотыг хуваах асуудлыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуули

14 цаг 51 мин
Узбекистан цахилгаан станцуудаас эхлээд төрийн өмчөө хувьчилж эхэлжээ

Узбекистан томоохон хэмжээний цахилгаан станцаас эхлээд төрийн өмчөө дуудл

3 цаг 57 мин
Засгийн газраас гарсан шийдвэрийг сайд нар танилцуулав

Засгийн газраас гарсан шийдвэрийг сайд нар танилцуулав

5 цаг 8 мин
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг танилцууллаа

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг танилцууллаа

5 цаг 28 мин
Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын талаар хэлэлцлээ

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын талаар хэлэлцлээ

5 цаг 45 мин
О.Алтангэрэл: Дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалд анхаарна

О.Алтангэрэл: Дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалд анхаарна

6 цаг 10 мин
УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

6 цаг 14 мин
“Фронт” С.Цэгмид Ялалтын баярт оролцоно

“Фронт” С.Цэгмид Ялалтын баярт оролцоно

6 цаг 19 мин
Э.Бат-Үүл: Х.Нямбаатар хотыг хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл болгох гэж байгаа нь ямар гаслантай тэнэглэл вэ

Э.Бат-Үүл: Х.Нямбаатар хотыг хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл болгох гэж байгаа нь ямар гаслантай тэнэглэл вэ

6 цаг 23 мин
Т.Мөнхсайхан: Хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас нь эхлэн анхаарах нь зүйтэй

Т.Мөнхсайхан: Хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас нь эхлэн анхаарах нь зүйтэй

6 цаг 25 мин