Т.САЙХАН
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолын хоёр дахь хэсэг болох бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Ингэснээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоол хэвээр үлдлээ.
Эх сурвалж:www.polit.mn
Тэнэгээ гайхуулах гэсэн юм шиг илэрхий юманд хориг тавиад онигоо болох юм