Т.САЙХАН
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв. Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.
"Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан. Үргэлжүүлэн цахим хуудастаа дэлгэрэнгүй мэдээлж байна.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ гишүүн ажиллана. Тэрээр парламентын туршлагатай гишүүдийн нэг. 2004 оноос хойш тав дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Мөн өмнө нь нэг жилийн хугацаанд Хууль зүйн байнгын хороог даргалж байсан. Тиймдээ ч энэ парламент түүнд ёс зүйн сахилга хариуцлагын байнгын хороог даатгасан байх. Хуульч мэргэжилтэй, боловсролын ухааны доктор зэрэгтэй.
2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Батлан хамгаалахын сайдаар мөн ажилласан.
Мөн 2013 онд МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн боловч ялж чадаагүй.
Эх сурвалж:www.polit.mn