Б.ОД
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар вакцинжуулалтын явцтай танилцлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд вакцин гараагүй байсан учраас хөл хориогоор хязгаарлах оролдлого хийсэн. Харин одоо дэлхий даяар дархлаажуулалтын уралдаан өрнөж байна. Хамгийн түрүүнд иргэдээ вакцинжуулсан улс эдийн засгаа аврах юм. Хөл хорио тогтоож байгаа нь эмнэлгийн байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг. Монголчууд олон бэрхшээлийг давсаар ирсэн. Синофарм үйлдвэрийн вакциныг улирал дуусахаас өмнө 900 мянган тунг авна. Дэлхийд вакцины эрэлт их байгаа учир үйлдвэрлэл нь дийлэхгүй байна" гэв.
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дөрөвдүгээр сарын 10-наас вакцины хоёрдугаар тунг хийж эхэлнэ. Нэг хоёрдугаар тунгийн давхцлаар өдөрт 40-45 мянган хүнд вакцин хийх хэрэгтэй болно" гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn