Л.Энх-Амгалан: Өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудад хувьсах зардал өгөхгүй

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар өнөөдөр /2021.04.02/ мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэж байна.

-Монгол Улсад  өнөөдрийн байдлаар  88 их дээд сургуульд  147293 оюутан суралцаж байна. Үүнээс 20863 суралцагч сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээлэнд хамрагдсан.  Хувийн сургуульд суралцаж байгаа 9700 суралцагчдад  50-100 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Ерөнхий боловсролын өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Үүнд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургууль хамаарна. Хувийн сургуулиудад жилд 17.9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог.

Улсын хэмжээнд 5-10 сая төгрөгийн төлбөртэй 24 сургууль бий. Таван сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг олгохдоо  цахим хичээлийн ирцийн гүйцэтгэлийг яам хянах, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайланг авах, ерөнхий боловсролын сургуулийн хувьд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдлыг үндэслэнэ.Таван сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиудтай халдвар гарахаас өмнөх сургалтын төлбөрөөс таван хувийн хөнгөлөлт үзүүлэх тохиролцоонд хүрсэн. Учир нь, төрөөс өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сургуулиудын  цахилгааны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл хөнгөлсөн. Энэ нь төлбөрөөсөө хамаараад нэг сурагчид  100-300 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Төр дээрх хөнгөлөлтийг үзүүлсэн учраас төлбөрөө хөнгөлөх тохиролцоонд хүрсэн.

Тиймээс хичээл танхимаар эхэлсэн тохиолдолд  хичээл сонголтоор  барьцаалж сургалтын төлбөрийг авдаг тогтолцоо өөрчлөгдөнө. Хэрэв дээрх журмыг биелүүлээгүй зөрчсөн ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад Боловсролын яам хатуу хариуцлага тооцно. Хувьсах зардлыг нь өгөхгүй. Цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцална. Журам зөрчсөн сургуулийг эцэг эхчүүд яаманд мэдэгдэх хэрэгтэй.Хичээлийн хоцрогдол их байгаа учраас 5, 9, 12 дугаар ангийн хүүхдүүдэд түлхүү анхааран ажиллахаар болсон ба танхимаар давтлага хийхээр болсон. Мөн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд IELTS, TOEFL-н шалтгалт өгөх нөхцлийг бүрдүүлнэ. 

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

5 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

9 цаг 13 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

9 цаг 26 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

10 цаг 53 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

11 цаг 51 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

12 цаг 25 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

16 цаг 29 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

16 цаг 29 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

16 цаг 29 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

16 цаг 29 мин