Б.Жавхлан: Вакцины нийлүүлэлт санхүүжилтээс шалтгаалахгүй

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр "Монгол Улсад КОВИД 19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

 Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.ЖавхланВакцины нийлүүлэлт санхүүжилтээс шалтгаалахгүй байгаа.  Бид худалдан авах гэрээгээ хийж санхүүгийн эх үүсвэрүүдээ бэлдсэн. Өнөөдөр 300 мянган тун, энэ сарын 9-нд 600 мянган тун бууна. ОХУ-аас Спутник, мөн АстраЗенека вакцин худалдан авах гэрээ амжилттай урагшилж байгаа.Эхний ээлжинд маш том голомт болсон Улаанбаатар хотоо вакцинжуулна. Дараагийн ээлжинд буюу 9, 10-нд ирэх вакцинжуулахаар төлөвлөж байгаа” гэж ярилаа.

COVAX хөтөлбөрийн хүрээнд 239160 тун вакцин ирнэ

Харин ЭМЯ‑ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

Зарим аж ахуйн нэгж, байгууллага вакцин оруулж ирэх зөвшөөрлийг ЭМЯ, Засгийн газраас хүсэж, хамтарч ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар “Монгол эм импэкс” компани л оруулж ирж байгаа. Үүнд ЭМЯ-наас хяналт тавьж байна. Өөр хувийн компани хараахан оруулж ирээгүй байна. Дараагийн ээлжинд Олон улсын COVAX хөтөлбөрийн хүрээнд энэ оны зургаадугаар сард багтаан нэмэлтээр 100620 тун Pfizer-BioNTech-ийн вакцин орж ирнэ. Мөн зургаадугаар сард багтаан БНСУ-д үйлдвэрлэсэн 98 мянга гаруй тун АстраЗенека вакцин орж ирнэ. Нийт энэ оны зургадугаар сарыг дуусах хүртэл COVAX хөтөлбөрийн хүрээнд 239160 тун вакцин хүлээн авахаар байгаа. Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд ДЭМБ-аас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авсан Johnson & Johnson болон бусад нэмэгдэж орж ирэх вакцинуудыг авна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

5 цаг 45 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

9 цаг 25 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

9 цаг 38 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

11 цаг 5 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

12 цаг 2 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

12 цаг 36 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

16 цаг 40 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

16 цаг 40 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

16 цаг 40 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

16 цаг 40 мин