Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 9-нд юу ярих вэ?

2021-04-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

“Дөрөвдүгээр сарын 5-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоож магадгүй” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 хоногийн өмнө зарлаж байв. Хатуу хөл хорио тогтоохоор бол урьдчилж анхааруулна гэснийхээ дагуу ийн хэлсэн бололтой.

Гэхдээ өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэрийг гаргав.

Харин дөрөвдүгээр сарын 5-наас вакцинжуулалтыг нэлээд өргөн хүрээнд хийхээр болсон байна. Энэ ажлын бэлтгэлийг Засгийн газар хэдийнэ хангасан гэх мэдээлэл байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд гуравдугаар сарын сүүлчээр “Дөрөвдүгээр сарын 5” гэж яриад байсан нь вакцин нөөцлөх ажилдаа авсан хугацаа бололтой. Түүнийг вакцин үйлдвэрлэгч зарим улс руу бараг арваад удаа захидал явуулж, өдөр бүр биечлэн утсаар ярьж байгаа тухай яригдаад байсан. Энэ үнэн эсэх нь ирэх өдрүүдэд харагдана.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар эмч нартай уулзахдаа “Дөрөвдүгээр сард вакцинжуулалтад ахиц гарах болно. Өнөөдөр долоон хүн тутмын нэгийг дархлаажуулж байна.  Үүнийг хоёр хүн тутмын нэг болгоно” гэв. Ерөнхий сайдын хэлснээс үзвэл Засгийн газар, УОК энэ сард багадаа нэг сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн болж таарав.

Ер нь бол дэлхий вакцины уралдаанд орчихоод байна. Манай улс долоон хүн тутмын нэгийг вакцинжуулалтад хамруулж байгаа нь чамлахааргүй амжилт гэдгийг олон улсын зүгээс дүгнэсэн. Тэгэхээр одоо хүн бүр хувийн ариутгал халдваргүйжилтийн дэглэмээ барих нь чухал болсон гэсэн үг.

БНСУ, Япон гэсэн Азийн томоохон улс энэ уралдаанд тааруухан “давхиж” байх жишээтэй. Тэр ч бүү хэл, вакцинжуулалтын асуудал Японы ерөнхий сайдыг огцрох хэмжээнд хүртэл яригдаж байх юм.

Дэлхий дахинд ингэж вакцины хүртээмжгүй нөхцөл байдалтай байгаа юм. Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 27-нд Ерөнхий сайдаар дөнгөж томилогдоод УИХ-ын чуулганы индэр дээрээс “Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана” гэж байв. Үндсэндээ ийм амлалтыг өгсөн. Засгийн газрынх нь 100 хоног ирэх тавдугаар сарын 9-нд тохионо. Тэгэхээр сар гаруйхны дараа гэхэд халдварын тоо буурч, вакцинжуулалтад хоёр хүн тутмын нэг нь хамрагдчихсан байж чадвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэр өдөр “хэлэх үг, ярих юм”-тай болно гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.1 ПҮРЭВ № 65 (6542)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

5 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

9 цаг 27 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

9 цаг 40 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

11 цаг 7 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

12 цаг 5 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

12 цаг 39 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

16 цаг 43 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

16 цаг 43 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

16 цаг 43 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

16 цаг 43 мин