Украины хямрал Берлин болон НАТО-гийн зөрчлийг илчлэв

2014-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.АНАНДА

Германы “Шпигель” сэтгүүлд гарсан “Ukraine Crisis Exposes Gaps Between Berlin and NATO” нийтлэлээс толилуулъя. Николаус Бломе, Маттиас Гебауэр, Ральф Нойкирх, Гордон Репински, Фиделиус Шмид, Кристоф Шульт, Геральд Трайфеттер нарын хамтын нийтлэлээс товчлон хүргэж байна.

 

DPA

Хүйтэн дайн дууссаны дараа өрнөдийн армиуд Европт байршихыг чухалчлахаа больсон. Үүний үр дүнд Украины хямрал НАТО-г сан­даргаж, холбоотнууд Оросын үйл ажиллагаанд өгөх тохирсон хариултыг хайж эхэлсэн. Герман улс үүнийг нь дуртай, дургүй дэмжиж байгаа.

Франк-Вальтер Штайнмайер энэ сарын эхээр Брюссельд болсон НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтаас Берлинд буцаж ирмэгцээ цаг алдаж дэмий суусангүй. Тэрээр уг уулзалтаас гарсан шийдвэрийн талаар Германы хууль тогтоогчдод мэдээлэхээр парламентад танилцуулга хийв. Тэгэхдээ Крымын хямралын асуудлаар хэлэлцээр хийж байгаа мэт тайван, хянуур, ойлгомжтойгоор ярив. Үнэндээ тэр ганцхан удаа л НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссены талаар ярихдаа сэтгэл хөдлөлийн илрэлээ гаргасан байна. Үүнээс өмнөхөн Расмуссен Германы “Die Welt” сонинд НАТО-д элсэх зам Украины хувьд нээлттэй байгаа гэсэн нийтлэл бичсэн юм. Тэрээр “Тусгаар тогтносон улс орнуудын урагшлах замаа өөрөө сонгох эрх нь орчин үеийн Европын нэгэн үндэс” гэж бичжээ. Гэвч энэ нь Оростой улам бүр гүнзгийрч буй зөрчилдөөнд хандах Германы байр сууринаас зөрөв. “Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг авч үзэхгүй” хэмээн Штайнмайер уцаарлангуй мэдэгдсэн. Тэрбээр гадаад бодлого милитарчлагдах аюулд өртөж байгаа тул улстөрчид эрхийг гартаа авах цаг нь иржээ гэж хэлсэн байна.

Гэвч Штайнмайер Расмуссены баримталж буй бодлого ойрын үед өөрчлөгдөхгүй гэдгийг ухамсарлаж байгаа. Тиймээс есдүгээр сард болох НАТО-гийн гишүүн орнуудын тэргүүнүүдийн дараагийн хуралдаанд бэлдэж эхэлжээ. Өнөөд­рийн байдлаар хэлэл­цэг­дэх нэг л асуудал тодорхой байна. НАТО-гийн шинэ стратеги. Берлин үүнд үл итгэх байр сууринаас хандаж байгаа. Бас багагүй зовниж байна.

Олон жилийн хичээл зүтгэлийн үрээр бий болсон НАТО болон Оросын хамтын ажиллагаа Украины асуудлаас болоод хөлдөөд байна. Тиймээс Москваг түнш гэж бус, харин дайсан мэт харах болжээ. Дараагийн логик алхам ч тодорхой харагдаж байна.

 

2014 ОНД ЦЭРГИЙН ХАНГАЛТ ХЭРХЭН ХЙИГДЭХ ВЭ?

Энэхүү цэргийн хангалт гэх нэр томъёо Баруун Европт хэрэглэгдэхгүй уджээ. Коммунизм нуран унаж, Варшавын гэрээг задрахаас өмнө хангалт нь цөмийн зэвсгийн хөнөөгч хүчин чадал, Европ даяар байрлах хэдэн зуун мянган цэрэг, хүнд зэвсэглэл болон танкууд дээр үндэслэж байв. Зөвхөн Баруун Германы арми л гэхэд 495 мянган цэрэг, “Ирвэс” маркийн 4100 байлдааны танк, 600 байлдааны онгоцтой байжээ. Цэргүүд бол хүчний хоёр блокийн дундах хил хязгаарыг хамгаалах холбоотны хүчний гол ноён нуруу нь болж байсан бөгөөд энэхүү хил хязгаар Германы тэхий дундуур татагдсан байв.

 

ГУРАВДАХЬ ЗАМ УУ?

Тэр цагаас хойш Германы батлан хамгаалах төсөв ДНБ-ий 3 хувьтай тэнцэж байснаас дөнгөж л 1,2 хувь хүртлээ буурчээ. Улс орны арми болсон Бундесверт өнөөдөр 185 мянган цэрэг байгааг одоо ч бууруулахаар төлөвлөж байгаа билээ. Түүнээс гадна Германы арми нь улс орноо батлан хамгаалахад бус, харин олон улсын тусгай үйл ажиллагаануудад оролцоход илүү анхаарах болсон. Фульдсын коридорт байх танк, гаубицын оронд Косово, Афганистан, эсвэл Аф­рикт агаарын десантын цэрэг, вертолётыг онцлог болгожээ.

Нөхцөл байдлыг өөрчлөхийг хэн ч хүсэхгүй байгаа. Аль ч хувилбараар авч үзсэн зэвсэглэлд хэдэн тэрбум евро хэрэгтэй болно, гэтэл тэр мөнгө байхгүй. Гэвч магадгүй гуравдахь зам байгаа ч юм билүү.

НАТО-гийн хүрээнд өрнөж буй шинэ хэлэлцүүлэг нь НАТО-д Москваг оруулах нь аюултай гэнэн хэрэг хэмээн үздэг “хал үзсэн дайчдын” чихэнд сонсголонтой байсан нь тодорхой. Гэхдээ энэ нь бас Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урт хугацааны зорилгоо эргэн харсаны логик үр дагавар ч байсан билээ. Хэрэв Орос орон өөрийн ирээдүйг Өрнөдтэй хамт бус, Өрнөдийн эсрэг төлөвлөж байгаа бол “орчин үеийн зэвсэглэлийг нэмэгдүүлэх” тухай асууд­лыг хөндөх хэрэг­тэй болно хэмээн Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан “Шпигель” сэтгүүлд ярьжээ.

Украины хямралыг эхлэхээс өмнө Афганис­танаас цэргээ гаргасны дараа НАТО-г юунд хэрэг­лэх юм бэ гэж олон хүн асууж байв. Харин одоо Путин Крымыг бу­лаан эзэлсэний дараа дор­нод хязгаарын ги­шүүн орнууд өөрсдөдөө заналхийлж байна гэж үзсэнээс НАТО-гийн Брюссель дэх штабын уур амьсгал эрс өөрчлөгдөв. НАТО-гийн нэгэн эх сурвалжийн мэдээлсэнээр Ерөнхий нарийн бичгийн дарга Расмуссен “бүр өнгө ор­сон” гэх. АНУ ч, Их Британи ч, мөн НАТО-гийн гишүүн европын ор­нуудын ихэнх нь түүнийг бас дэмжиж байгаа гэх.

НАТО-гийн өндөр ал­бан тушаалын офицерууд барууны хуурай замын цэр­гийн хүчийг нэмэг­дүү­лэхийг шаардах болов. Анги нэгтгэлүүдийг хэрэг­цээт газар руу татахад өнөөдрийн байдлаар 180 хоног шаардагдана. Энэ цаг хугацааг богиносгох ёстой гэж цэргийн эрхт­нүүд үзэж байгаа бөгөөд энэхүү санал нь 10 мянган герман цэрэгт ч хамаарч байна. Түүнээс гадна танкийн ангиудын хүчин чадлыг нэмэгдүүлж, зэвсгийн складуудыг дүүргэх ёстой гэж цэргийн дарга нар нэхэж бай­гаа. Тэр ч бүү хэл, Польшийн Гадаад харил­цааны сайд Радослав Сикорский НАТО-гийн хоёр бригадыг (10 мянган цэрэг) өөрийн оронд байршуулах са­нал гаргажээ. Гэхдээ чин­гэхийн тулд шинээр казарм, агуулах, барилга байгууламжийг шинээр барих хэрэгтэй болж байгаа юм.

Берлин дэх холбооны канцлерын хэрэг эрхлэх газар энэ мэтийн саналд болгоомжтой ханддаг. “Бид оросуудад гэрээ хэлцлээ зөрчсөн хэмээн биднийг буруутгах үндэс­лэл гаргаж өгч болохгүй” гэж албаны хүмүүс тэнд ярьж байна. Варшавын гэ­рээний гишүүн бай­сан орнуудад цэргээ байр­шуулахгүй байх үүр­гийг НАТО бүр 1997 онд хүлээсэн юм. Харин өнөөдөр үүнийгээ зөрчвөл шууд өдөөн хатгалга болно.

 

ЦЭРГИЙН АСПЕКТ

Штайнмайер Гадаад харилцааны сайдынхаа хувиар дипломат ёсыг гол болгож байгаа. Түү­ний хариуцсан яам “Ук­раинтай ажиллах төлөв­лөгөө” хэмээх Ук­раины шинэ Засгийн газ­рыг Берлин хэрхэн дэмжихийг тайлбарласан бичиг баримтыг одоо боловс­руулж байна. Энэхүү дэмжлэгтэй холбоотой бүх яамд ажлын төлөвлөлтөд гар бие оролцож байна. Харин Батлан хамгаалах яам үүнд хамаарахгүй байгаа. Украинд хэд хэдэн яамны төрийн нарин бичгийн дарга нарын очих ажлыг мөн л Штайнмайер зохион байгуулсан ч Батлан хамгаалах яамнаас хүн очсонгүй.

Гэсэн хэдий ч энэ асуудалд цэрэг дайны үндэслэл буй. Украин НАТО-гийн удирдлагын төв рүү холбооны хэрэг­сэл, буу зэвсэг, тэсрэх дэл­бэрэх хэрэгсэл нийлүү­лээч гэсэн хүсэлтээ хэ­дийнээ илгээсэн. Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лейен НАТО-гийн гишүүн Зүүн Ев­ропын орнуудад нэмэлт ямар дэмжлэг үзүүлэх боломжтойг судлахыг гер­маны генералуудад даал­гажээ. НАТО ги­шүүн орнуудаасаа агаа­рын эргүүл болон хя­нал­­тын нислэг хийх тоог нэмэгдүүлэхийн тулд нэмэлт хандив хүс­чээ. НАТО 2015 онд Өмнөд Европт хийхээр төлөв­лөсөн хээрийн сур­гуулилтаа нааш та­таж, байршлын хувьд Зүүн Европ руу татах ханд­лагатай байна. Гэтэл Германы батлан хамгаалахын сайд хүнд техник, цэрэг армийг удаан хугацаагаар хөдөл­гөх саналыг эсэргүүцжээ.  

Харин Польшийн хувьд НАТО-гийн гишүүн орнуудын эв нэгдэл, хүч чадлыг аль болох олон удаа харах бодолтой байна. Энгийнээр хэлэх юм бол Польш улс Оросоос Балти орчмын хөршүүдтэй нь адил эмээж байна. Энэхүү айдсын нэгээхэн хэсэг зөвлөлт засгийн үетэй холбоотой. Гэвч Украины дорнод хил дээр Оросууд хүч чадлаа гайхуулж, Путин амлаж байсан шигээ цэргээ эргүүлэн татаагүй нь Варшавын түгшүүрийг улам нэмлээ.

Өрнөдийнхөн удаан хугацааны турш Оросын цэргийн хүчний доройтол сулралыг шоолсон. Гэвч тэр цагаас хойш арми нь бүхэлдээ шахам шинэчлэгдэж, саяхан Оросын үзүүлсэн хүчин чадлаас өрнөдийн шинжээчид, цэргийнхэн зовниж байна. “Өрнөд 2013” гэх ажиллагаа нь хамгийн тод жишээ болов. “Өрнөд” гэж нэрлэсэн үгнээс нь үзэхэд ч хаашаа чиглэж байгааг тодорхойлоход амархан. Албан ёсоор бол уг сургуулилтад 13 мянга орчим цэрэг эрс оролцсон нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны хяналтыг шаардахааргүй тоо юм. Гэвч сургуулилтын нэгээхэн хэсэг нь Балтийн тэнгисийн Оросын эксклав болох, Польш, Литвтэй дундын хилтэй, Калининградад болсон байна. Энд тусгай зориулалтын анги нэгтгэлүүд, Оросын дотоод аюулгүйн алба болох ФСБ-ийн офицерууд ч оролцжээ. Ерөнхийдөө уг сургуулил­тад нийтдээ 60 мянга гаруй хүн оролцсон хэмээн өрнөдийн цэргийнхэн үзэж байна. Сургуулилтын явцад Балти орчимд байр­лах НАТО-гйин радиолокацийн комплек­сын ажиллагаа доголджээ. Оросын цэргийнхэн мөн ойрын зайны “Искандер” пуужингаа туршиж үзжээ. Хэдийгээр уг пуужинг сургуулийн сумаар сумласан гэх боловч жинхэнэ сумаа ч туршиж үзсэн гэдэг. 

 “Энэ сургуулилтаараа оросууд бидэнд юуг үзүүлсэн нь тодорхой. Тэд өөрсдийн баруун хил хязгаарын нөхцөл байдлыг улам хурцатгаж, дараа нь дахин барьж чадна” хэмээн өрнөдийн нэгэн цэргийн эрхтэн мэдэгджээ. Орос улс нь Зүүн Украиныг бут цохин эзлэн авч чадна гэдэгт өнөөдөр хэн ч эргэлзэхгүй байна. Харин Германы Засгийн газар энэ боломжоос урьдчилан сэргийлэх нь дипломат ёсны гол зорилго гэж үзэж байна. Ямартай ч өрнөдийнхний цэргийн бэлтгэл сулавтар байна, тэд төсөв мөнгөө хэмнэснээс тэр ажээ.

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 39 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 39 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 39 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 39 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 39 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 39 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 39 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 48 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 50 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 51 мин