Б.ДОЛЖИН
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төрийн албан хаагчдын томилолтыг зогсоох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тэрээр "Үйлчилгээ, нийтийг хамарсан үйл ажиллагааг хумих хэрэгтэй байна. Эдийн засгаа дэмжихийн зэрэгцээ, үйлчилгээнүүдийг хумихгүй бол болохгүй. Манай эмчилгээний хангамж, чадамж ямар байгааг бид мэднэ. Одоо бараг эцэстээ тулсан болов уу. УОК ойрын үед хуралдаж нөхцлийг хянаж, бодлогоо өөрчлөх талаар ажиллах хэрэгтэй байна. Томилолтоор явж байгаа төрийн албан хаагчид халдвар тараагаад байгаа тул томилолтыг зогсоох нь зөв. Орон нутгийн иргэд Улаанбаатараас ирсэн иргэдийг хүлээн авахгүй гэж байна" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn
Naaduul chini arhidah.huuhendeh hor nairuulah, zugaa tsengelees uur uym medehgui garuud.