Л.Оюун-Эрдэнэ: Дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал өндөр боллоо

2021-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ COVID-19 эсрэг вакциныг татан авах явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр "Цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Бид хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэж зарласан. Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна. Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тогтоохгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно. Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон. Дэлхий дахинд цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Үүнээс сэргийлэх ганц гарц нь вакцинжуулах юм. Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийнэ. Бид ОХУ-тай 300 мянган тунг нь тусламжаар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар ярилцсан. Мөн Энэтхэг улсын Засгийн газартай АстраЗенека вакцин авахаар хэлэлцэж байгаа. БНХАУ-аас 900 мянган тунг авна. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө 300 мянга орчим тун нь ирнэ. Үүний зэрэгцээ Япон улсын Засгийн газартай COVAX хөтөлбөрийг хэрхэн наашлуулах талаар ярилцаж байна " гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

7 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

11 цаг 13 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

11 цаг 26 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

12 цаг 53 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

13 цаг 50 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

14 цаг 25 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

18 цаг 28 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

18 цаг 28 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

18 цаг 28 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

18 цаг 28 мин