Г.Занданшатар: ХЭҮК иргэдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байна

2021-03-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр өглөө 10.00 цагт эхлэв.  Үдээс өмнөх хуралдаанд 61 гишүүн оролцлоо.  Хуралдааны эхэнд  Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн.  Хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга  Г.Занданшатар “ Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн батална.    Хүний эрхийг хамгаалагч чуулган болно” хэмээн тодотгож байсан юм.   Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-  Хүний эрхийг хэн зөрчөөд байгаа юм бэ. Тэр нь гол асуудал шүү дээ. Албан тушаалтангууд л байгаа шүү дээ. Албан тушаалтан хүний эрх зөрчвөл ямар хариуцлага тооцох юм бэ. Зөрчлийн тухай хуульд ААН, байгууллага гэж байдаг. Зөрчлийн хуулиар иргэн, ААН-д асуудал үүсгэдэг. Албан тушаалтан, төрийн албан хаагчид хүний эрхийг зөрчвөл ямар хариуцлага тооцох юм. Тунхагийн шинж чанартай хууль өргөн барих юм. Зөрчвөл хариуцлага тооцдог байх ёстой биз дээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Хууль зөрчсөн этгээдэд шийтгэл хүлээлгэх механизмыг хуулийн төсөлд оруулсан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Г.Занданшатар дарга та бүлэг дээрээ ярьж байгаад хуулийн төслөө татаад авчих л даа. Бид бодитой ажил хийе л даа. Ард түмэн биднийг дайчин, давшингуй хурдтай, тодорхой ажиллахыг шаардаад байдаг. Хүний эрхийн үндэсний комиссын хажууд байгуулдаг хороо гэж юу байдаг юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Дэг журмаараа явж байна. Ойлголтын зөрүү байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна. Төр хүний эрхийг зөрчиж, хамгаалж байдаг гэсэн логиктой байгаад байна. Та ардчиллыг анхнаас нь эхлүүлсэн хүн байж, иргэдийн оролцоо хүний эрхийг хангахад чухал байдаг юм байна шүү дээ. ХЭҮК иргэдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй. Тиймээс иргэдийн оролцоо зайлшгүй чухал. Тиймээс энэ хууль бол чухал хуулийн төсөл. Ингэж харах нь зүйтэй гэлээ.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ж.Эрдэнэ­булганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг хэлэлцэж байсан ч  Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэнийг УИХ-ын дарга хүлээн авлаа.

Тус бүлэг энэ асуудлаар нэг өдрийн завсарлага хүссэн юм. Тодруулж хэлбэл, завсарлагын хугацаа өнөөдөр дуусна.  Тэгэхээр  Ардчилсан намын бүлэг Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэх санал дүг­нэлтээ чуулганы хурал­даанд танилцуулах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.26 БААСАН № 60 (6537)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

7 цаг 45 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

11 цаг 25 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

11 цаг 38 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

13 цаг 5 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

14 цаг 3 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

14 цаг 37 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

18 цаг 41 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

18 цаг 41 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

18 цаг 41 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

18 цаг 41 мин