Б.ДОЛЖИН
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ардчилсан намын зөвшилцлийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг манай намын дүрмийн эсрэг зохион байгуулалттайгаар баталсан. Тиймээс манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаагаа санаж ажиллах ёстой. Тодруулбал, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа гуравхан хоногийн хугацаанд болно. МАН бол дарга нараасаа сонгочихно. Манай нам бол жирийн гишүүдээсээ сунгаагаар сонгодог дүрэмтэй. АН-ын маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна. Манай нам хоёр тамгатай, хоёр нэр дэвшигчийн нэрийг СЕХ-нд өгөх юм бол П.Дэлгэрнаран дарга материалуудыг нь барьж очоод МАН-ын дарга У.Хүрэлсүхээр сонгуулна. Аль нэгийг нь сонговол манай нам нэр дэвшүүлэх эрхтэй болно. Хоёуланг нь таалахгүй бол АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй. СЕХ хоёр нэр дэвшигч авчирсан гэдэг шалтгаанаар АН-ыг сонгуульд оролцуулахаас хасах боломжтой. Ийм хуулийн хайчинд байгаа нөхдүүд намын дарга тодруулна гэж зүтгэсэн хэвээрээ байна.Олон хүн энэ хуулийг мэдэж байгаа хэр нь мэдээгүй юм шиг зүтгэж байгаад харамсаж байна" гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn