Б.Баасанцогт прокурор, цагдаа, тагнуулын ажилтнуудад мөнгө шилжүүлж, Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржоор 5 тэрбумыг зуучлуулсан гэв үү

2021-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Өмгөөлөгч Б.Баасанцогт нь дансаар: 

-НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржид 2019 оны зургадугаар сарын 20-нд 500 мянган төгрөг, 2019 оны наймдугаар сарын 12-нд 110 мянган төгрөг, нийт 610 мянган төгрөг

-ННБ дүүргийн прокуророор 2018-2019 онд ажиллаж байсан Д.Гантулга /”Уулс заамар” ХХК-ийн гүйцэтгэх захирал/-д 2020 оны гуравдугаар сарын 25-нд 6 сая төгрөг, 2021 оны нэгдүгээр сарын 3-нд 10 сая төгрөг, нийт 16 сая төгрөг

-ЭЦА-ны ЭЗГХТГ-ын МШХ-ийн дарга Б.Оргилд 2019 оны долдугаар сарын 19-нд 2 сая төгрөг, 2019 оны арваннэгдүгээр сарын 17-нд 10 сая төгрөг, 2020 оны тавдугаар сарын 1-нд 100 мянган төгрөг, нийт 12.1 сая төгрөг

-Төмөр зам дахь Цагдаагийн газрын МСА мэргэжилтэн Д.Өнөртөгсөд 2021 оны хоёрдугаар сарын 3-нд 1 сая төгрөг

-Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч С.Гүндноровт 2019 оны есдүгээр сарын 15-нд 1 сая төгрөг

-Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч С.Мөнхнайрамдалд 2018 оны арваннэгдүгээр сарын 25-нд 1 сая төгрөг

-ЭЦА-ны ЗБГБХХГХТХ-ийн МШТ-ийн дарга асан Г.Энх-Амгаланд 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд 200 мянган төгрөг

-ЭЦА-ны ЗБГБХХГХТХ-ийн МШТ-ийн дарга асан Б.Энхбатад 2019 оны есдүгээр сарын 13-нд 150 мянган төгрөг

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч Б.Бат-Эрдэнэд 2017 оны наймдугаар сарын 23-нд 50 мянган төгрөг

-ТЕГ-ын аюулгүй байдал хариуцсан ажилтан Н.Агваанд 2019 оны арванхоёрдугаар сарын 22-нд 75 мянган төгрөг, 2020 оны нэгдүгээр сарын 25-нд 70 мянган төгрөг, 2020 оны хоёрдугаар сарын 21-нд 75 мянган төгрөг, 2020 оны гуравдугаар сарын 25-нд 60 700 төгрөг, 2020 оны гуравдугаар сарын 26-нд 500 мянган төгрөг, нийт 780 700 төгрөг

-АТГ-ын ОНХ Зөвлөлийн гишүүн Г.Баасанд 2019 оны есдүгээр сарын 6-нд 1.5 сая төгрөг

-Нийт 33 040 700 төгрөгийг шилжүүлжээ.

-Зам тээврийн сайд асан Д.Ганбат нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгож, улсын төсөвт 189 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Төв аймгийн Зуунмод сум Баруун зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км автозамын ажлын сонгон шалгаруулалтын явцад “Ялгуусан” компанийн захирлаас 200 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй асуудлаар шалгагдсан.

-Энэ хэрэг шүүхэд очсон боловч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 27-ны 2020/ШЦТ/764 тоот шийтгэх тогтоолоор Д.Ганбат нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр НПГ-т шилжүүлсэн байдаг.

-Уг хэргийг шүүх бүрэлдэхүүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар оролцсон.

-Эх сурвалжийн мэдээллээр Д.Ганбат нь хууль бус үйлдлээ өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор 5 тэрбум төгрөгийн хахуулийг Б.Баасанцогтод өгсөн.

-Ноцтой нь уг 5 тэрбум төгрөгийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж дамжуулсан гэх асуудал үүсээд байна.

 

Үргэлжлэл бий...

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.23 МЯГМАР № 56 (6533)

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

8 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

12 цаг 24 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

12 цаг 37 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

14 цаг 4 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 цаг 1 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

15 цаг 36 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

19 цаг 39 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

19 цаг 39 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

19 цаг 39 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

19 цаг 39 мин