Батлах хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгийн хэлсэн онцлох эшлэл

2021-03-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин  Монгол цэргийн бахархлын өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт түүхт 100 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай ярилцлаа. Батлан хамгаалах, зэвсэгт хүчний шинэчлэлийн талаар түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Орчин цагийн зэвсэгт хүчний үүсэл, хөгжил 100 жилийн өмнөөс эхэлсэн гэж тодорхойлж байгаа. Өнөө цагийн Монгол Улсыг бүтээхэд зэвсэгт хүчний гүйцэтгэсэн үүрэг түүхэнд тод томруун үлдсэн. Ингэж харвал Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүх бол ардын арми, зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой.
-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчин олон  улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дэлхийн цэрэг болох хэмжээний нэр хүндтэй боллоо.Үндсэндээ зэвсэгт хүчний хөгжлийг шинэ түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
-Батлан хамгаалах салбар ирэх дөрвөн жилд эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг салбартаа татах, бусад шинэчлэлээ эрэмбэ дараатай хийж чадвал Монгол Улсын ирээдүйд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм.
-Хамгийн гол нь эх орноо батлан хамгаалах зөв хүмүүжил, төлөвшилтэй залуучуудыг цэргийн албаар дамжуулан бэлтгэх нь Монгол Улсын цаашдын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд чухал үүрэгтэй. Тиймээс хүнээ хөгжүүлэх, төлөвшүүлэх ажилд манай салбар голлох үүрэгтэй оролцох ёстой.
-Цэрэг бол хамгийн нэр төртэй бөгөөд сайхан алба юм гэдгийг ирэх дөрвөн жилд бодитоор хэрэгжүүлэхийг зорьж байна.
-Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын багц хуулийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Үндсэндээ хууль эрх зүйн орчны хүрээнд ажиллах боломж бололцоо бүрдсэн.
-Улс орны аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тогтвортой хадгалж байхад төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж бүрийн оролцоо, үүрэг хариуцлага маш чухал. Тэр дотор мэргэжлийн чадварлаг зэвсэгт хүчин  гол үүргийг гүйцэтгэдэг.
 
-XXI зуунд залуучууд ямар орчинд цэргийн алба хаах ёстой тэр стандартыг бодитоор бий болгоно. Өөрөөр хэлбэл, энэ 100 жилийн түүхэн ойгоор ирэх 100 жилийн хөгжлийн эхлэлийг тавихын төлөөх бодит ажил өрнөсөн жил байх болно .
-Тусгай хүчний анги, инженер техникийн ажилтнуудаа энхийн сахиулах ажиллагаанд оролцуулах нь эдийн засгийн үр өгөөжийн хувьд хүн хүчний хувьд ч чухал ач холбогдолтой.  Бага хүн хүчний нөөцөөр нэр хүндтэй үйл ажиллагааг зохион байгуулах бололцоотой гэж харж байгаа.
-Төрлийн цэргийн командлалуудаа байгуулаад үйл ажиллагааг нь жигдрүүлж байна. Тус тусын чиг үүрэгтэй. Шинэ тутам хөгжиж байгаа командлалуудын нэг нь Кибер аюулгүй байдлын командлал юм. Бусад улс орны жишигт хүргэхийн төлөө бид зорино. Эхний ээлжинд кибер аюулгүй байдлын дата төвийг байгуулах ажлыг эхлүүлнэ.
-Батлан хамгаалах сал­барын төсвийн 90 орчим хувь нь алба хаагч нарын цалин, урамшуулал бусад урсгал зардалд зарцуулагддаг. Энэ жилийн хувьд улсын нийт төсвийн нэг орчим хувь нь манай салбарт хуваарилагдаж байна. Уг нь хоёроос доошгүй хувьд хүргэчихвэл батлан хамгаалах салбар хөгжих бололцоо нэмэгдэнэ гэж харж байгаа.
- Ирэх дөрвөн жил илүү бодит ажил руу чиглэсэн, хүлээлтэд нийцсэн, залуучуудад боломж олгосон орчинг бүрдүүлнэ. Гадаад харилцааг өргөжүүлж, энхийг сахиулах ажиллагаанд төрлийн цэргүүдээ нэмэгдүүлэх зэргээр нарийн төлөвлөсөн зүйлс байна.
-Бидэнд хүн, хүч зөв менежмент хийх хангалттай нөөц бололцоо бий.  Мөн улс орны хөгжилд зайлшгүй шаардлагатай стратегийн шинжтэй томоохон бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тодорхой хэмжээнд оролцоод явна. Алба хаах хугацаандаа ажлын үр шимээ хүртдэг, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэх бодлого баримтална.
лс орны ирээдүйн хөгжилд нөлөөлөхүйц томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоно. Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад оролцсоноор боловсон хүчний хувьд мэргэшиж, туршлагажиж байна. Техник төхөөрөмжийн хувьд ч сайжирсан.
-Хүүхдээ цэргийн албанд явуулчихаад ар гэр нь санаа зовохгүй, аюулгүй байх орчинг бүрдүүлэх ёстой. Залуусын дунд гарч байгаа алдаа дутагдлыг засч залруулах, гаргуулахгүйн тулд улам хариуцлагажуулах ёстой. Энэ чиглэлээр сургалт, судалгааны ажлууд хийж байна.

 Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

8 цаг 36 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

12 цаг 16 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

12 цаг 29 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

13 цаг 56 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

14 цаг 53 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

15 цаг 27 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

19 цаг 31 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

19 цаг 31 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

19 цаг 31 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

19 цаг 31 мин