Есдүгээр сард халдвар 24000 хүрэх тул эрдэмтэд ес хоног хөл хорих санал гаргажээ

2021-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо баасан гарагийн байдлаар 171535 байна. Цаашид энэ хурдаараа явсаар тавдугаар сарын 1-н гэхэд  нийслэлд вакцинжуулалтыг дуусгахаар Засгийн газар төлөвлөөд байна. 

Гэвч гуравдугаар сарын сүүлээр өдөрт бүртгэгдэх коронавирусын халдварын тоо 200 давах прогзнозыг МУИС-ийн эрдэмтэд математик тооцооллоор гаргажээ. Хэрэв халдварын тоо ийм эрчтэй нэмэгдвэл вакцинжуулалтын хурдыг нэмэх, эсвэл халдвараа хумих хатуу арга хэмжээ авах шаардлага гарч ирж байна.

Зураг 1. Халдвар тархалтын эрчим

 

 

Caption

Халдварын тархалтын одоогийн нөхцөлд хатуу хөл хорио тогтоовол ямар үр дүн гарахаар байгааг дараах графикаас харж болохоор байна. 

Зураг 2. Улсын хэмжээнд 2021 оны 3-р сарын 17-ны өгөгдөл дээр тооцоолж гаргасан дундаж утгууд

Caption

Эндээс үзвэл, одоогийн гамшгийн үеийн "Улбар шар" түвшинд вакцинжуулалтаа үргэлжлүүлэхэд 2021 оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24000-д хүрэх бол хөл хорионы дэглэмийг давхар авснаас энэ тоог 15000 болгон 37% бууруулах боломжтой гэж тооцжээ. Түүнээс гадна манай улсад шинж тэмдэггүй үедээ халдвар тараах эрчим олон улсын дунджаас өндөр, хугацаа нь урт байна.

Иймд Улаанбаатар хотод халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор гуравдугаар сарын 20-28-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоож, албан байгууллагуудад ажлын 5, амралтын 4 хоног буюу нийт 9 хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх санал гарсан байна. 

Мөн доорх тооцооллыг үндэслэн ийнхүү ажлын 5 хоног болон 9 хоногийн хөл хорионы стратегийг боловсруулжээ. 

Зураг 3. Өвчилж буй явцын тооцоолол

 

Caption

Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй гэж үзэж байна. ЭМЯ ны өдөр бүрийн мэдээнд эх уурхай нь тодорхойгүй халдварууд байгааг зарлаж байгаа бөгөөд баасан гарагт л гэхэд 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж буйг ЭМЯ мэдээлсэн. Түүнчлэн халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас 90 гаруй хувь нь коронавирусийн халдвартай нь батлагдаж байгаа юм.  Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө өндөр гэж үздэг тул эрдэмтэд хатуу хөл хорио тогтоох саналыг ийнхүү гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

8 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

12 цаг 38 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

12 цаг 50 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

14 цаг 18 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 цаг 15 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

15 цаг 49 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

19 цаг 53 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

19 цаг 53 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

19 цаг 53 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

19 цаг 53 мин