Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой цахим уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд явуулж байсан албан бичигт дурдсан асуудлуудыг “Рио Тинто” компани цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг онцоллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.19 БААСАН № 53 (6530)