Б.ДОЛЖИНЖАВ
Манай улсад COVID-19 эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-наас хойш үргэлжилж байна. Дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр "Нийслэлд гуравдугаар сарын 15-нд 40 цэгт 74 багийн 561 эмч ажилтан ажиллаж, 13381 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Нийслэлийн хэмжээнд 126449 хүнийг дархлаажуулалтад хамруулсан нь зорилтот бүлгийн зургаан хувь юм. Өнөөдөр 19793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээндээ тааруулан эрэмбэлэн ангилалт хийдэг. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн ажилтнууд, халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхан, халдварт өртөх эрсдэл бүхий насны бүлгийнхэн, боловсролын салбарынхныг дархлаажуулалтад хамруулж байна.Манай улсын хүлээн авсан нийт 464400 тун вакцинаар 232200 хүнийг дархлаажуулна. Одоогийн байдлаар 126449 хүнийг дархлаажуулж, 105 мянган тун үлдээд байгаа. Үлдсэн вакцинаараа зорилтот бүлгийнхнийг дархлаажуулна. Зорилтот бүлгийн 507 мянган хүний 25 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn