Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ

2021-03-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-Өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө шилжүүлж авсан 11 шүүгчийн баримтыг дэлгэж байна-

Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн. Энэ асуудал нь илэрмэгц шүүгч нар Б.Баасанцогт руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар буцаан шилжүүлсэн талаарх мэдээллийг өмнөх дугаараараа хүргэсэн.

Тэгвэл энэ удаад өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлжээ.

Гэвч энэ нь Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдээд олдсон багахан хэсэг ажээ. Өөрөөр хэлбэл, “мөсөн уул”-ын орой нь гэсэн үг.

Баримтыг хүргэе.

Б.Баасанцогтын данснаас:

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаярын 507603....дансанд 2019.8.30-нд 5.0 сая, 2020.4.7-5.0 сая, нийт  10 сая төгрөг,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогийн Одмаагийн 502973.... тоот дансанд 2017.9.19-нд 60 мянган төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дэмчигийн Энхцэцэгийн 503417.... тоот дансанд 2020.8.5-нд 1.3 сая, 2020.11.14-нд 5.0 сая, нийт 6.3 сая төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийн 503435.... дансанд 2019.2.14-нд 500 мянган төгрөг

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Загдаагийн Болдбаатарын 524712.... дансанд 2017.11.13-нд 1.0 сая, 2019.12.26-нд 300 мянга, нийт 1.3 сая төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Ганбаатарын Зулаагийн 542926.... 2021.1.27- 550 мянга

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан Золзаяагийн Ууганзаяагийн 503420....дансанд 2019.12.29-нд 1.5 сая, 2020.5.6-нд 460 мянга, 2020.7.6-нд 700 мянга, нийт 2 660 000 төгрөг

-Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан Төмөрхуягийн Батдоржийн 575333.... дансанд 2019.2.1-нд 500 мянга, 2019.8.2-нд 150 мянга, 2019.9.11-нд 200 мянга, 2019.9.12-нд 400 мянга, 2019.12.13-нд 2.5 сая, 2020.5.6-нд 15 сая, 2020.8.29-нд 5.0 сая, 2020.11.3-нд 500 мянга, нийт 24 250 000 төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Энхбатын Дарханцэцэгийн 572125.... дансанд 2019.7.8- нд 500 мянга төгрөг

-Улсын Дээд шүүхийн ажилтан Наранцогтын Мөнхтулгын  501920.... дансанд  2020.6.9-нд 800 мянган төгрөг

-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Гэрэлээгийн Галдандагвын 501819....дансанд 2019.9.27-нд 300 мянган төгрөг тус тус шилжүүлжээ.

 

 

 

Үргэлжлэл бий...

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.16 МЯГМАР № 50 (6527)

 

Ац
Хан уулынхан шүүгчид бол авилгачид байна ш дээ
Иргэн
Новшийн шүүгчдийг бүгдиыг нь хариуцлагад татах хэрэгтэй.
АВЛИГАЧДЫГ зайлуулаач
ЗҮГЭЭР мөнгө өгнө гэж байхгүй. АСАР өндөр цалинтай шүүгч нар хүнээс зээл авахгүй. БАРИМТ ИЛ байна. АВЛИГА өгсөн байна. ОДОО энэ жагсаалтад орсон шүүгч нарын шийдсэн хэргүүдийг нарийвчлан шалгах ёстой. ЯЛ завшуулсан хэргүүд ИЛ болно. ШЕЗ ямар ч ажил хийж чадахгүй байна. ЭНЭ жагсаалтад багтсан шүүгч нарыг худан зайлуулах ёстой.
Энэний өөрөөсөө мөнгө тараана гэж ву байхав дээ А.Гансүх,Женко нарын өмнөөс тарааж байгаа нэг үгээр хэлбэл Баасанцогтын сулсан дээр А Гансүх Гансүхийн судсан дээр Жёнко дарж байгаа
Hun
Hunii huvi tavilan, ed hurungu, ireedui, geed nanidan zuils edgeer humuusiin gart baidagdaa! Unheer buruutai nuhduud shiitguulj baigaa bol uur asuudal getel ene shuugch nar iim zamaar shiidwer gargadag bol unheer aimaar um!!!
Хүү
Энэ нөгөө гүйцэтгэх ажтллагаа гээч нь үү? Шүүгчид дээр хийгээд бгаам уу? Бүх өмгөөөлөгчид дээр хийж болох уу?
Ээ чааваас ийм хямдхан шүүгчид юм уу
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

8 цаг 51 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

12 цаг 31 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

12 цаг 44 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

14 цаг 11 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 цаг 8 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

15 цаг 43 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

19 цаг 46 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

19 цаг 46 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

19 цаг 46 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

19 цаг 46 мин