Т.Чимгээгийн “Мартын 8”-ныг Ерөнхий сайд яаж дуусгах вэ

2021-03-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

2021 оны гуравдугаар сарын 8. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн  байж болзошгүй баримттай танилцав. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй очиж уулзсан.

Эдгээр үйл явдлын араас залгаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал” гээд “...Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын Дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой” гэв.

Мөн “...Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ” гэв. Түүнчлэн Т.Чимгээг зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаа мэдэгдэв.

Засгийн газар, Ерөнхий сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээтэй холбоотой ийм “ажиллагаа” явуулав.

Харин олон нийтийн дийлэнх нь Т.Чимгээгийн эрх зөрчигдсөнийг хангалттай нотолгоогоор мэдэж авсан. Гэхдээ нэг хэсэг нь үүнийг Ерөнхий сайдын хийсэн улс төрийн шоу байв уу гэх эргэлзээтэй үлдсэн юм.

Тэр өдрөөс хойш долоо хонож байна.

Энэ хооронд “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээг суллаж чадах уу, эрх нь зөрчигдсөн явдлыг засах уу” гэсэн асуулт олон тавигдлаа.

Т.Чимгээгийн тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэсний 1, 2, 13, 14 шууд зөрчигдсөн байгаа юм.

Цаашлаад Олон улсын хүний эрхийн конвенци, Хүний эрхийн түгээмэл тунхаглал Т.Чимгээгийн тухайд уланд гишгэгдсэн гэсэн үг.

Тэгвэл Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнд анхаарал хандуулсан нь юу гэсэн утгатай болохыг харах гээд үзье.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт монголчууд бүгд харамсаж, эмгэнэдэг. Гэтэл энэ хэргийн “нөгөө тал” буюу хэргийг илрүүлсэн гэх үйл ажиллагааны үед эрүүдэн шүүсэн явдал болж, монгол хүний эрх хогийн саванд шидэгджээ. Өнөөдөр XXI зуун. Тийм байтал Монголын хууль хяналтын байгууллага эрүүдэн шүүх ажиллагааг явуулсаар, тэр тусмаа эмэгтэй хүнийг тарчлаан тамласан явдал нь нэгэнт олон нийтэд ил болов.

Чухам энэ хүний эрхийн моралийн асуудлыг Ерөнхий сайд барьж авсан байгаа юм. Ерөнхий сайд нараас яг ийм асуудалд анхаарсан, үүнийг олж харсан нь Л.Оюун-Эрдэнэ болж байгаа аж.

Ер нь тэгээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд санаандгүй хөдөлгөөн хийж, санамсаргүй үг унагаад байдаггүй. Анхаарсан, хэлсэн нь заавал зорилготой байдаг. Үүнийг нь нийтлэлчид бичиж, улстөрийн ажиглагчид хэдийнэ анхаарчихсан.

“Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюутолгойн татвар гээд Монголын төр засаг, улстөрчид ярьсаар л ирсэн олон асуудал байдаг. Харин Л.Оюун-Эрдэнийн гарт орж ямар нэг шийдэлд хүрдэг болсон. Үнэн нь л энэ.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад монгол хүний, тэр дундаа бүсгүй хүний эрх ноцтой зөрчигдсөн “хэрэг”-ийг бариад авлаа.

Одоо энэ хэрэг яаж дуусах вэ гэдгийг хүмүүс анхаарч байна.

Хэрвээ Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдэх нэг гарц байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрийнхөө эхлүүлсэн “Т.Чимгээгийн Мартын 8”-ныг яаж дуусгах вэ?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.15 ДАВАА № 49 (6526)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

8 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

12 цаг 36 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

12 цаг 49 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

14 цаг 16 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 цаг 14 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

15 цаг 48 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

19 цаг 52 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

19 цаг 52 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

19 цаг 52 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

19 цаг 52 мин