Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхгүй байхад анхаарахыг онцлов

2021-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нартай уулзаж Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойрог нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх нөхөн сонгуулийн үед анхаарах хүний эрхийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар холбогдох дүрэм, журмыг хугацаанд нь гаргах, олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй болон эрх нь хязгаарлагдсан хүмүүс, гадаадад суугаа Монголчууд, коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг хангах. Мөн нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа хүний эрхийн зарчимд нийцсэн байх, сонгуулийн сурталчилгааны явцад нэр дэвшигчтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх, албадлага хэрэглэх, баривчлах, цагдан хорих зэргээр сонгогдох эрхэд халдахгүй байх нөхцөлийг эртнээс бүрдүүлж ажиллахыг санууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотыг баримталсан эсэхийг улс төрийн намуудыг бүртгэх үед хянах, иргэдийн өргөдөл, гомдлыг хамтран шийдвэрлэх зэрэг асуудлыг ч уулзалтын үеэр хөндсөн юм.

Түүнчлэн олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, сонгуулийн үеэр иргэдийн үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрх зөрчигдөхгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч, цаашид сонгуулийг цахим байдлаар явуулах асуудлаар ярилцаж, зөвшилцөв. ХЭҮК-ын гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг байлцуулан санал тоолох автомат хэрэгслийн ажиллагаатай танилцахаар төлөвлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн (нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх) нөхөн сонгуулийн үед Хүний эрхийн Үндэсний Комиссоос хяналт тавьж, хамтран ажиллах бөгөөд Ажлын хэсгийг ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Х.Мөнхзул нар ахална.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

8 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

12 цаг 22 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

12 цаг 35 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

14 цаг 2 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

15 цаг 0 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

15 цаг 34 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

19 цаг 38 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

19 цаг 38 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

19 цаг 38 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

19 цаг 38 мин